Энэхүү бүтээлийн үндсэн зорилго нь Монгол улсын хил хязгаар хэрхэн бүрэлдэж тогтож, хэрхэн өөрчлөгдөн асан үйл явц, түүнд нөлөөлсөн гадаад дотоод хүчин зүйл, хөрш зэргэлдээх улс орнуудтай хил хязгаараа тогтоосон, газар нутаг булаалдан тэмцэлдсэн зорилго, чиглэл, шалтаг, шалтгаан, үйл явц, үр дагавар зэргийг тодруулж Монгол улсын хилийн түүхийн судалгааг аль нэг хэмжээгээр гүнзгийрүүлэхэд оршино. Энэхүү зорилгод хамааруулан доорх асуудлыг авч үзэв. Үүнд: - Нүүдэлчин монголчуудын нутаг бэлчээр, хил хязгаарын тухай уламжлалт мэдлэг, ойлголтуудыг тодорхойлох, -Эринээс өдгөө хүртэлх Монголчуудын газар нутгийн түүхэн байдал, хувирал өөрчлөлт, хумигдан шахагдаж ирснийг албан баримт хэрэглэгдэхүүнд тулгуурлан гаргах,
- Өмнөд Монгол, Халх, Ойрад Монголын аймаг, хязгаар хошуудын газар нутгийн зах хязгаар, нутгийн заагийг тогтоосон, урьд өмнө судалгаанд ороогүй архивын шинэ сэргэг баримт, эх хэрэглэгдэхүүнийг судалгааны эргэлтэд оруулахыг оролдов.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 14
Ишлэгдсэн тоо : 0