Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол Улс дахь шинэ шашны хөдөлгөөн: өнөөгийн байдал, хандлага



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3927
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : Шинэ шашин, шашны шинэ хөдөлгөөн, шашны хөдөлгөөн, нийгмийн хөдөлгөөн, гаж урсгал, калт, культ, шашны байгууллага

Аннотаци

Нийгэмд шашны олон урсгал чиглэл зэрэгцэн оршиж, хүн ам сүсэг бишрэлийн олон хэлбэрт хуваагдаж буй өнөөгийн нөхцөлд хүн ам, нийгмийн янз бүрийн бүлгүүдээс шашин шүтлэгт хандах хандлага, түүнд гарч буй бодит өөрчлөлт, цаашдын чиг хандлагыг судлах, Монгол Улсад сэргэн дэлгэрч буй болоод шинэ тутам нэвтэрч буй шашны урсгал чиглэлүүд, тэдний үйл ажиллагаа, тархалт, өнөөгийн нийгэмд тэдгээрийн үзүүлж буй болон болзошгүй эерэг, сөрөг нөлөөлөл зэргийг тухай бүрд нь шинжлэн тодорхойлж байх хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдсээр байна. Ялангуяа манай нийгэмд шинэ үзэгдэл, шинэ асуудал болоод буй шинэ шашны хөдөлгөөн, түүний төрөл, хэлбэр, номлол сургаал, үйл ажиллагаа, сүсэгтний онцлогийн өнөөгийн байдал, хандлагыг судлан тодруулах нь нэг талаас шашны талаарх шинжлэх ухааны мэдлэгийг ахиулах, нөгөө талаас шашин, шашны байгууллагын талаарх төрийн бодлого, үйл ажиллагааг боловсронгуй болгох чухал ач холбогдолтой юм.
Бидний судалгааны зорилго Монгол Улсад шинэ тутам дэлгэрч буй шинэ шашны хөдөлгөөний нийгмийн үндэс, шалтгаан, өнөөгийн байдал, төлөв хандлагыг тодорхойлоход оршино. Дээрх зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэв. Үүнд:
- Шинэ шашны хөдөлгөөнийг судлах онол, арга зүйн хандлага, үзэл баримтлалуудыг тайлбарлаж, уг ойлголтын агуулга, хүрээг тодорхойлох;
- Монгол Улс дахь шинэ шашны хөдөлгөөнд хамаарах шашны байгууллагуудыг судалж, сургаал номлол, сүсэгтний онцлогийг тодорхойлох;
- Шинэ шашны хөдөлгөөнтэй холбоотойгоор Монголын нийгэмд тулгамдаж буй бэрхшээл, сорилтыг тодорхойлон бодлогын санал, зөвлөмжийн чиглэлийг боловсруулах зэрэг болно



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 316
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :