Энэ диссертацид монгол бичгийн холбох ёсыг тусгайлан авч үзсэн бөгөөд холбох ёс нь монгол бичгийн зөв бичихзүйн гол үндэс суурь нь болдог. Холбох ёсны тогтолцоонд тулгуурлан зөв бичих зүйн талыг тайлбарлан дүрмээр зохицуулдаг. Холбох ёсыг уг бичгийн гарвал шинж, эх хэлнийхээ уг онцлогийг тусгасан байдалтай харьцуулан авч үзсэн бөгөөд энэ нь монгол бичгийн холбон бичих ёсноо бодитойгоор оршин буй үзэгдэл юм. Монгол бичгийн холбох ёсыг бичгийн хэлнийх нь талаас үсэгзүйн хэл шинжлэлийн үүднээс судалгааг хийсэн. Хэлний бодит байдлыг нэлээд тусгасныг авианзүйд харьцуулав.