Зэрэг горилсон зохиол Алтайн урианхайн баатарлагийн туульс, түүний онцлог, туульч нар хийгээд тэдний ур чадвар, өвөрмөц шинж гэсэн 3 бүлэгтэй.Энэ нь дотроо алдарт туульчид, тууль хайлах дэг ёс, өвөрмөц шинж, уран сайхны онцлог гэсэн дэд бүлгүүдтэй. Алтайн урианхайн баатарлагийн туулийг өөр хооронд нь болон монгол угсаатны бусад туульстай харьцуулан, олон талаас нарийвчлан үзэж, түүний онцлогийг тодорхойлон гаргахыг хичээн харьцуулсан арга, учир зүйн сургаалийг үндэс болгон судалгаа явуулсан. Алтайн урианхайн баатарлагийн тууль өөрийн угсаатны соёлын шимт хөрсөн дээрээс эх аван үүссэн, урианхайн туульчид үе залгамжилсан, дагнасан /мэргэжлийн/ туульч нар болохыг, тэдний сурах арга барил чадварыг орон цаг, орчин ахуй, зан заншилтай холбон тайлбарласан. Туульсыг нэр, дүр хийгээд өгүүлэмж, мотивын үүднээс харьцуулан үзэж Алтайн урианхайн баатарлагийн туульс бол туульсын мөчлөг бөгөөд мөчлөг туульс юм. Энэ нь баатарлагийн туульст байдаг нэг онц содон дүр зураг гэж үзсэн. Авч үзэж буй туульст өнө эрт цагийн үлгэр домгийн сэтгэлгээний ул мөр, болон аман зохиолын бусад төрөл өргөнөөр хэрэглэгэдэнэ.