Энэ судалгааны ажилаар ферросоронзон материалын үлдэгдэл хүчдэлийг металын соронзон санамжийн аргаар хэмжиж, соронзон индексийн хязгаарын утгыг эвдэх болон үл эвдэх сорилын аргуудаар тодорхойлох аргачлал боловсруулж тодорхой маркийн гангаар үйлдвэрлэгдсэн эд ангийн үлдэгдэл нөөц хугацааг тогтоов. Мөн бетон хийцийн шахалтын бат бөхийн үзүүлэлт ба түүнд тархах хэт авианы хурдны харилцан хамаарлын ерөнхий зүй тогтол нь экспоненциал тэгшитгэлээр илэрхийлэгдэхийг тогтоож түүний итгэлцүүрийн утга нь тухайн бетоныг үйлдвэрлэхэд ашигласан түүхий эд болон технологиос хамаардаг болохыг туршлагаар тогтоов. Бидний боловсруулсан аргачлалыг гангаар үйлдвэрлэгдсэн эд анги, хийц байгууламжийн насжилтыг үнэлэхэд ашиглах боломжтой ба бетон хийцийн шахалтын бат бөхийг талбайн нөхцөлд тодорхойлоход ашиглах боломжтой.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0