Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол суралцагчдын англи хэлний авианы дуудлагыг компьютерийн технологи ашиглан сайжруулах нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3001
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : Сургалт, дуулдац, программ, яриа, формант, судалгаа, туршилт, арга

Аннотаци

Гадаад хэл эзэмших бөгөөд суралцах явдал нь дэлхийн соёл дах манай орны нөлөөлөлийг бэхжүүлж, түүнийг олон улсын улс төр, нийгэм, соёлын ялангуяа эдийн засгийн амьдралд татан оролцуулах чухал хэрэгсэл болдог.
Манай орны сургуулиудын сургалтын төлөвлөгөөнд гадаад хэлний заах арга нь томоохон байр суурь эзэлж байгаа бөгөөд боловсрол, хүмүүжлийн ихээхэн ач холбогдолтой юм. Гадаад хэл нь төрөлх хэлээ сайн ойлгоход дөхөм болж суралцагчдын яриа болон сэтгэхүйг хөгжүүлдэг сайн талтай.
Хэлний сургалт нь суралцагчдад тухайн хэлээр сонсох, унших, бичих, ярих дадал чадварыг эзэмшүүлэхэд оршдог бөгөөд англи хэлийг амжилттай сурах анхдагч хүчин зүйл бол үгийг зөв дуудах чадвар гэж бид үзэж байна. Учир нь унших, бичих, сонсох ба ярих чадварууд нь бүгд авиан дуудлагад багтсан байдагтай холбоотой. Аливаа хэлний байгуулал нь гадаад, дотоод хоёр талтай байдаг бөгөөд дотоод бүтцийн талд нэвтрэхийн тулд гадаад илэрхий тал буюу дуу авианы тогтолцоог эзэмшсэнээр хэл сурдаг.
Эндээс үзэхэд гадаад хэлний сургалтын гол байр суурийг аман ярианд сургах тэр дундаа ярианы хамгийн бага нэгж болох үг, үсэг болон авиаг зөв ялгаж дуудах болон түүнийг сурах явдал эзэлдэг байна. Тиймээс ч одоо үед гадаад хэлний сургалтанд эх хэлний интерференцийг даван туулах, суралцагчдын дуудлагад гаргадаг нийтлэг алдаа, бэрхшээлийг илрүүлэх түүнчлэн засаж залруулах асуудалд тодорхой анхаарал тавигдаж байна. Иймд бид суралцагчдын дуудлага ба авиазүйн хувьд гаргадаг нийтлэг алдаа, түүнийг засах аргазүйн хувилбар боловсруулах асуудлыг авч үзэхийг зорьсон юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 213
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :