Жангар бол Монгол угсаатнуудын аман зохиолын ноён оргил мөн бөгөөд дэлхийн алдарт туульсын нэг байгаа юм. Тус зохиолд Халимаг, Монгол, Шинжян зэрэг олон орноо тэмдэглэж авсан "Жангар"-ын 250 орчим бүлэг хувилбар мэтсийг эхбичиг судлал болон хэвшинж судлалын үүднээс харьцуулан судалж, газар бүхийн "Жангар"-ын бүх хэрэглэгдэхүүнээс жинхэнэ эхбичгийг нь тодлон тогтоож, бас газар газрын "Жангар" нь өөр өөрийн гэсэн газарзүйн хэвшинжүүдтэй болохыг тодорхойлох судалгаа хийсэн болно. "Жангар"-ын эх бичигт элдэв асуудал оршиж байгаад болон газар газрын "Жангар" өөр өөрийн онцлогтой байгаад судлагчдын анхаарлыг хандуулахыг эрмэлзжээ.