Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Солонгос хэлийг сургахад алсын зайн технологийг ашиглах нь (телехичээлийн жишээн дээр



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3918
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : онлайн, зайн сургалт, алсын зайн сургалт, хавсарга хэл шинжлэл, тв хичээл, онлайн боловсрол

Аннотаци

Өнөө үед хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөхийн тулд мэргэжлээрээ дэлхийн стандартын түвшинд үр дүнтэй ажиллах, байнга боловсорч хөгжих, нийгмийн ба мэргэжлийн хувьд биеэ дайчлах чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх ажлыг гол зорилгоо болгосон боловсролын шинэчлэлийн асуудал аливаа улс орны боловсролын бодлогын гол цөм нь болж байна. Боловсролын шинэчлэл нь ангид хичээллэх цагийг байнга хорогдуулж, суралцагчдын бие даан суралцах боломжийг тал бүрээр ашиглах шаардлагыг бий болгоод байна. Иймээс нээлттэй боловсролын салшгүй бүрэлдэхүүн хэсэг - зайн сургалтын хэлбэрүүдийг ашиглах хандлага зөвхөн Европт төдийгүй дэлхий дахинд улам бүр өргөжиж байна. Орчин цагийн мэдээллийн технологийг сургалтад ашигласнаар боловсролын тогтолцоо хөгжлийнхөө шинэ үе шатанд шилжиж байна. Иймээс боловсролын онолчид, судлаачид компьютерын технологийн салбарт, тухайлбал зайн сургалт (ЗС)-ын зохион байгуулалт, аргазүйн асуудалд төвлөрөөд байна.
Зайн технологи нь суралцагч ба сургалтын ажилтан нь зайнаас буюу дам харилцах үедээ мэдээлэл теле харилцааны төрөл бүрийн хэрэгслийг ашигладаг технологи юм. Иймээс сургалтын байгууллагын байнгын хяналтан дор явагддаг суралцагчийн зорилго чиглэлтэй, эрчимтэй, бие даасан ажиллагаа нь боловсрол олгох үйл явцын үндэс болдог. Гадаад хэл сургалтын аргазүйд зайн технологи (ЗТ)-ийг багш суралцагчдын харилцан идэвхтэй, бүтээлч хамтын ажиллагаанд үндэслэсэн, мэдлэгийг идэвхгүй хүлээн авахаас түүнийг бүтээх идэвхтэй хандлагад шилжих, боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх механизм хэмээн үздэг боллоо.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 454
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Мөнхчимэг . 4/2/2024 12:17:47 PM

Очирбаяр багшийн судалгааны ажлыг уншаад маш олон шинэлэг зүйлүүдийг сурч мэдэж авсан. Зөвхөн Монголдоо төдийгүй Дэлхийн хэмжээний техник технологи бүтээсэнд маш их баярлалаа.

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :