Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Багш нарын стрессийн судалгаа (Бага боловсролын багш нарын жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2907
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : Стресс, дарамт, шахалт, түгших, бага ангийн багш нар

Аннотаци

Нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, мэдээллийн салбарт гарч буй эрс өөрчлөлт, хотжилт, хүн амын нягтрал, зэргээс сүүлийн жилүүдэд сэтгэл санааны хувьд тогтворгүй болох, зовних, түгших зэрэг стрессийн хэлбэр хүмүүсийн дунд улам бүр ихсэх болов. Энэхүү судалгааг бага боловсролын багш нарын дунд явуулав.
Хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлог, хөгжил төлөвшил, оюун ухааны хөгжилд үнэтэй хөрөнгө оруулалтын суурийг бага ангийн багш нар тавьдаг. Энэ утгаараа бага ангийн багш нарын хувьд тэдний ажлын ачаалал, мэргэжлийн онцлог, анги дүүргэлтийг шинжлэх уханы үүднээс нухацтай судалж, зөв тогтоогүйгээс хэт их ачаалалтай ажиллах, шуугиан чимээнд ядрах, уур уцаартай болох, түүгээр барахгүй өөрсдийн зан үйлд сөрөг өөрчлөлтүүд илүү хурц байдлаар илрэх, эцэг эх, удирдах ажилтны байнгын хяналт, нэмэлт ачаалалд ажиллах, суралцагсдын идэвх оролцоо, сонирхол буурах байдал зэргээс шалтгаалж, сүүлийн жилүүдэд стрессд илүү их өртөх хандлага нэмэгдэх болсон. Энэ асуудалд судлаачид бид бүхэн анхаарлаа зайлшгүй хандуулах шаардлагатай.
Учир нь: Бидний хойч үе болох, ирээдүйд улс орноо авч явах иргэн, бие хүнийг бэлтгэхэд багшийн харилцаа хандлага, сэтгэл зүйн байдал, нийгэм эдийн засаг шууд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, багш бол хүүхдийн толь. Багшийн нийгмийн хангамж, амьдралд хүрэлцэхгүй бага цалин гэх зэрэг сэтгэл зовоосон олон асуудлууд шил шилээ харан дараалан, стресст оруулж, түүнийгээ барьж ядан, хичээл зааж буй багш нарын тоо нэмэгдэх хандлагатай байна. Шинжлэх ухааны үндэслэл муутай хэт ачаалал, буруу төлөвлөлт, зохион байгуулалт нь багшид сэтгэл санааны зовнил, стрессд байнга орох, дарамттай явах зэрэг нөхцлийг бүрдүүлж тэдний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байдаг.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 246
Сүүлийн сард 15
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :