Энэхүү судалгааны ажлын зорилго нь иргэний харъяаллын олон улсын эрх зүйн зохицуулалтын асуудлыг түүний түүхэн хөгжлийн явц, дэлхийн улс гүрнүүд, түүний дотор Монгол Улсын үндэсний хууль тогтоомж болон олон улсын эрх зүйгээр эл асуудлыг хэрхэн зохицуулж буй онол практикийн асуудлыг бүх талаас нь нарийвчлан судалж үзсэний үндсэн дээр тус улсын холбогдох хууль тогтоомж олон улсын зарим гэрээ хэлэлцээрийг боловсронгуй болгох, шинээр байгуулах чиглэлээр зарим санал , санаачилга дэвшүүлэх хэрэгжүүлэх явдал юм.Үүнийг хэрэгжүүлснээр өөрийн харъяат улсынхаа эрх зүйн шинэтгэлд мэргэжил болон судалгааны ажлын чиглэлээр зохих хувь нэмэр оруулах боломжтой гэж үзэж байна.