Монгол сурвалж Цахар гэвшийн намтарт суурилж Цахар гэвшийн амьдрал, үйл ажиллагааны бүхий л явц, үзэл зорилтынх нь чиглэлийг түүний амьдарч байсан нийгэм түүхийн байдалтай нь холбогдуулан шинжилж, монгол хөрс шороон дээр буй болсон монгол соёлын зүтгэлтэн Цахар гэвш Лувсанчүлтэмийг ерөнхий тусгайн хам нэгдэл, нийтлэг өвөрмөцийн зангилаа дээр авч үзэн Монголын утга соёлын түүхэнд тодорхой байр эзлүүлэн бүхэл бүтэн тогтолцоонд нь авч судласан нь уул диссертацийн шинэлэг тал болно.