Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Гүзээлзгэний (Fragaria ananassa Duch.)- ний сортууды харьцуулан судалсан дүн”



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 3677
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг :

Аннотаци

Таримал гүзээлзгэний гадаадын зарим сортуудыг биологи, аж ахуйн үндсэн шинж чанараар харьцуулан судалснаар эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд зохицох сортуудыг шалгаруулах, түүнчлэн сортуудын ургац, үрсэлгээний гарцад өсөлт идэвхжүүлэгч бодисын нөлөөллийг илрүүлэх зорилготойгоор судалгааны энэхүү ажилдаа дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:
1.Нийлэг хальсан хүлэмжийн нөхцөлд гүзээлзгэний сортуудын биологи, аж ахуй онцлогийг харьцуулан илрүүлэх

2.Гүзээлзгэний сортуудын навчны хлорофиллын агууламжийг тодорхойлох

3.Гүзээлзгэний зарим сортуудын ганд тэсвэрлэлтийг үнэлэх

4.Гүзээлзгэний сортуудын ургац болон үрсэлгээний гарцад өсөлт идэвхжүүлэгч бодисын нөлөөг судлах
Бидний судалгааны дүнгээр төвийн бүсэд нийлэг хальсан хүлэмжийн нөхцөлд гүзээлзгэний зарим сортууд
3302.8-
3358.8 хэмийн дулааны нийлбэртэй орчинд хэвийн ургах боломжтой нь илрэв.
Судалгаа явуулсан жилүүдийн дунджаар Сулхян 1.7кг/м2,Фламенко 1.56 кг/м2 Албион 1.4кг/м2ургацаар тус тус шалгарч, Сулхян нь нийлэг хальсан хүлэмжийн нөхцөлд нутагших ирээдүйтэй сортоор баталгаажсан.
Гүзээлзгэний сортуудын сэргэн ургалт, навчлалт IV сарын 20-28-ны хооронд явагдаж, цэцэглэлт V сарын хоёрдугаар 10 хоногт эхэлж, тасралтгүй жимслэгч сортуудын хувьд 15-20 хоног үргэлжилсэн ба жимслэлт нь 91-105 хоног, харин энгийн жимслэгч нь 20- 23 хоногт үргэлжилж байв.
Гүзээлзгэний жимсний биохимийн задлан шинжилгээний дүнгээр сахарын агууламжаар Сулхян, Албион, Фламенко, сорт хяналтаас 1.6-
2.6%-иар илүү, С витамины агууламжаар Аромас, Максим сорт хяналтаас
7.5-
12.7 мг/%-иар давсан үзүүлэлттэй байсан.
Өсөлт идэвхжүүлэгч цирконоор үйлчилсэн хувилбарт Sulhyang 480,3 гр/бут, Flamenco 378,0 гр/бут, Bors 310,3 гр/бут Seolhyang 220,3 гр/бут буюу хяналтаас
54.3-
230.3 гр/бут-аар, гетроауксинаар үйлчилсэн хувилбарт дунжаар
93.02 гр/бут-аар давуу ургац өгч эдгээр сортууд өсөлт идэвхжүүлэгчид мэдрэг болох нь ажиглагдав. Мөн өсөлт идэвхжүүлэгчийн нөлөөллөөр нэг бутнаас авах үрсэлгээний тоог дунджаар 6-13 ширхгээр нэмэгдүүлэх боломжтойг илрүүлэв.
Сортуудын ган тэсвэрийн үнэлгээгээр Maxim сорт 2 баллын үнэлгээгээр ганд тэсвэртэй, Bors, Ostara сортууд 3 баллын үнэлгээгээр дунд тэсвэртэй ангилалд хамрагдсан .
Гүзээлзгэний сортуудын хлорофиллын агууламжаар Сулхян
43.77 51 мкг/мл, Албион
40.51 мкг/мл, Максим
42.88 51 мкг/мл байж бусад сортоос
3.26-
15.11 мкг/мл -ээр илүү байна. Энэ нь навчны талбай томроход хлорофиллын агууламж нэмэгдэж, хуурай масс үүсэх явц түргэсэж байсан.
Судлагдсан сортуудын эдийн засгийн үр ашгийн тооцоог 120м2–ы хүлэмжийн жишээн дээр хийж ашиг алдагдлыг тооцоход, Сулхян сорт
2449.2 Фламенко сорт
1285.6, Албион сорт
1112.6 төгрөгийн цэвэр ашигтай байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 4

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 135
Сүүлийн сард 1
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :