Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Аж, ахуйн нэгжийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх арга зүйн зарим асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1347
Хамгаалсан он : 2000
Түлхүүр үг : нормативт арга, цалингийн фонд, тооцооны арга зүй, түгээмэл үзүүлэлт, бүтээмжийн үзүүлэлт

Аннотаци

Бүтээлүүдэд тусгагдсан санаа, боловсруулсан арга зүй, дэвшүүлсэн санал зөвлөмжүүдийн дийлэнх хэсэг нь үйлдвэрлэлийн практикт нэвтрэн хэрэгжсэн болно. -Төлөвлөлтийн арга зүйг боловсруулан Монгол улсын хүнсний аж үйлдвэрийн салбарт нэвтрүүлсэн - Үйлдвэрийн газрын төлөвлөлтөнд нормативын болон зорилтот программын арга хэрэглэх, төлөвлөлтийг имериатив загвараас индикатив шинжид шилжүүлэх санааг дэвшүүлсэн.
- Хүнсний үйлдвэрлэлд ажиллагсдыг хөдөлмөрт идэвхжүүлэх чиглэлээр холбогдох судалгаа хийсний үндсэн дээр урамшууллын арга механизмыг боловсруулсан - Үйлдвэрийн газрын хөрөнгө оруулалтын үр ашгийг цаг хугацааны хүчин зүйлээр тооцох арга зүйг боловсруулсан - Хөдөлмөрийн бүтээмжийг хүчин зүйлээр төлөвлөх арга зүйг Монголын нөхцөлд хүнсний аж үйлдвэрт хэрэглэх зөвлөмж боловсруулсан - Зах зээлийн эдийн засгийн харилцааны нөхцөлд үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх чиг хандлагыг тодорхойлон хүнсний үйлдвэрийн хүрээнд харгалзах санааг дэвшүүлсэн зэргээр тодорхойлогдож байна. Практик ач холбогдол: Бүтээлүүдэд тусгагдсан санаа, боловсруулсан арга зүй, дэвшүүлсэн санал зөвлөмжүүдийн дийлэнх хэсэг нь үйлдвэрлэлийн практикт нэвтрэн хэрэгжсэн болно. Гэхдээ эдгээр үндэслэл, санал зөвлөмж, тодорхой аргачлалууд нь бүгд үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд шууд хэрэглэх түвшинд хүрч боловсрогдоогүй байж болох боловч төлөвлөлтийн үндэслэл, чанарыг сайжруулахад чиглэгдсэн эдийн засгийн шинжилгээ дүгнэлтүүд нь эцсийн дүндээ хүнсний үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын бүтээмж үр ашгийг дээшлүүлэх урьтал нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Энэ хугацаанд бичиж хэвлүүлсэн нийтийн хүртээл болгосон сурах бичиг, гарын авлага, аргачлал, зөвлөмжүүд нь ТИС-ийн болон бусад их дээд сургуулиудын сургалт, мэргэжлийн хүмүүст ашиглагдаж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 225
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :