Уг бүтээлд Монголын түүхийн хэд хэдэн зурвас үе дэх төрийн засаглалын өвөрмөц онцлог, хэв маяг, нийгэм улс төр, эдийн засаг, соёлын амьдрал,эрх барих ганц хүчин болж байсан МАХН-ын үзэл суртал, зохион байгуулалтын үйл ажиллагаа, түүний оноо алдаа, улс орны хөгжил дэвшлийн хувь заяанд гадаад ертөнцөөс үзүүлсэн эерэг сөрөг нөлөө зэргийг хөндсөн юм. Мөн "Хааны засаг үгүй бөгөөс улс, аймаг эвдрэх болиюу" гэгчилэн ХII-ХIII зууны зааг үед монгочууд овог аймаг, ханилаг улмаар нэгдмэл төр ёсонд үйлжин хааны засаглалыг байгуулсан ба Чингис хааны түүний ураглахуй, андлахуй шадарлагчдын хориод жилийн зүтгэлээр төрийн тогтолцооны бүрдэл хэсгүүд бүрэн төлөвшиж "Буянт хаан дор шүтвээс ертөнцийн улс сайтар амарлиюу" гэгч болж Монгол угсаатан бүрэлдэж,хүр улс мандан бадрах баталгаа буй болсныг өөрийн үзэл бодлоо шингээн өгүүлөхийг чармайсан билээ.