ЕБС-ийн гадаад хэлний сургалтад суралцагчдыг аль болохоор амьдрал ахуйн нөхцөл байдалтай холбоотой сэдвийн хүрээнд бодит харилцаанд оруулан, гадаад хэлний мэдлэг чадварыг нь хөгжүүлэх прагматик үйл ажиллагаа хангалтгүй ялангуяа орос хэлний сургалтад хэрэглэж буй "Глобус" сурах бичигт нийт дасгалын
65.2 -ийг бичгийн үйл ажиллагаа давамгайлсан, хэлзүйн талыг хэт баримталсан дасгалууд зонхилж, хэрэглээний тал дутмаг байгаа нь суралцагчдын гадаад хэл сурах сонирхолд сөргөөр нөлөөлж байгааг судалгааны баримт харуулж байна. Бичгийн болон хэрэглээний үйл ажиллагааны зохицлыг оновчтой шийдвэрлэж, бичгийн үйл ажиллагаа зонхилсон дасгалуудыг хэлэхүйн хэрэглээний дасгалуудтай хослуулах, хувиргах боломжтой аргын нэг нь тоглоомын арга юм. Манай орны нөхцөлд ЕБС-ийн орос хэлний сургалтад тоглоомын аргыг хэрэглэх боломж аргачлалын талаар хийсэн тусгай судалгаа одоо хэр байхгүй байгаа билээ. Иймд суралцагчид хэлзүйн мэдлэгээ амьдрал, үйл ажиллагаандаа үр дүнтэй, бүтээлчээр хэрэгжүүлэх аргын нэг болох тоглоомын аргыг сургалтад цогц хэлбэрээр хэрэглэх аргазүй өнөө хэр үгүйлэгдсээр байна. Иймд бид тоглоомын аргыг сургалтад хэрэглэх аргазүйн нэгэн хувилбар дэвшүүлэн, боловсронгуй болгох замаар, суралцагчдын гадаад хэл сурч танин мэдэх хэрэгцээ сэдэл хэлэхүйн үйл ажиллагааг бүх талаар хөгжүүлэх, гадаад хэлний сургалтын үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн нэг мөр цэгцтэй судалгаа хийх нь чухал хэмээн үзсэн юм.