Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол улс дахь гаалийн эрх зүйн хөгжил төлөвшлийн асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1255
Хамгаалсан он : 2003
Түлхүүр үг : захиргааны эрх зүй, гадаад худалдаа, судалгаа, гааль

Аннотаци

Уг ажлын зорилго нь гаалийн эрх зүй, захиргааны эрх зүйн дэд салбар эрх зүй болох хууль зүйн үндэслэлийг боловсруулан түүнийг олон улсын гаалийн эрх зүйн хэмжээтэй харьцуулан судалж , гаалийн эрх зүйн өнөөгийн практикийг нэгтгэн дүгнэх үүнтэй уялдуулан гаалийн эрх зүй нь онолын хувьд ч эрх зүйн салбар шинжлэх ухааны үүднээс бараг судлагдаагүй байгаа байдал, хуучин тогтолцооны үед зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлсийн хяналтыг сайжруулдаг "Чемоданы гааль"-с зах зээлийн эдийн засгийн хөгжлийг дагасан орчин үеийн "Чингэлэгийн гааль"-д шилжиж буй нөхцөл дэх гаалийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилготй уялдуулах явдал юм. Уг ажлын хүрээнд Монгол улс зах зээлийн чөлөөт тогтолцоон шилжиж, төвлөрсөн төлөвлөгөөт социалист эдийн засгийн тогтолцоо нурж ардчилал хүний эрх, эрх чөлөө, хуулийг дээдлэх болсноор нийгмийн шинэ харилцаа үүсч, тэдгээрийг нарийвчлан зохицуулах эрх зүйн шинэ зохицуулалт шаардагдах болжээ. Үүний нэг тодорхой илрэл нь Монгол улсын гаалийн эрх зүйн зохицуулалтыг хуучин тогтолцооны үеийнхээс шинээр авч үзэх нийгэм, улс төр, эдийн засаг, эрх зүйн болон бусад олон хүчин зүйлийн харилцан шүтэлцээ буй болсныг судалгааны явцад тотоосон. Мөн социалист тогтолцооны нөхцөл гадаад худалдааны монополь эрх гагцхүү төрд хадгалагдаж зөвхөн дан ганц улсын өмчийг хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрч байсантай холбогдон гаалийн эрх зүй нь захиргааны эрх зүйн дотоод хавсарга салшгүй бүрэлдэхүүн хэсэгт тооцож энэ салбар эрх зүй институтын түвшинд ч судлагдаж байгаагүй болохыг манай судалгааны ажил тогтоолоо.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 152
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :