Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах эрх зүйн асуудлууд



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2079
Хамгаалсан он : 1984
Түлхүүр үг : шүүх эрх, судалгаа, захиргаа, онол, хууль

Аннотаци

Монгол улсад хараат бус шүүх төлөвших үйл явцыг задлан шинжилж, хүрсэн үр дүнг нэгтгэн дүгнэж, үнэлгээ өгч, цаашдын зорилтыг тодорхойлохыг гол зорилгоо болгосон билээ. Энэхүү судалгааны ажлын шинэлэг тал нь шүүх бие даасан, шүүгч хараат бус байх ойлголтын агуулга, хүрээ, багтаамж, бүрдэл хэсгийг шинээр тодорхойлохыг оролдсон Монгол улсад шүүх эрх мэдэл хараат бусаар орших Үндсэн хуулийн эрх зүйн үндэс бүрэлдсэн эсэхийг тодорхой судалгаагаар нотолсон, Монгол улсад шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал төлөвших үйл явцыг нэгтгэн дүгнэж, цаашид эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим арга замыг тодорхойлсон зэргээр анх удаа шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг цогцоор нь судалсан явдал юм. Монгол улсад шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын эрх зүйн зохицуулалтын үр нөлөөг судалж, өнөөгийн хүрсэн түвшинг тодорхойлж, өдгөө тулгамдсан эрх зүйн асуудлуудыг тодруулсан нь Монгол улсад шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг цаашид төлөвшүүлэх, улмаар Монголын нийгэмд хууль шударга ёсыг тогтооход онол, практикийн ач холбогдолтой гэж үзэж байна. Энэхүү судалгааны ажил 3 бүлэг, 7 зүйл, удиртгал, дүгнэлт, ном зүй хэсгээс бүрдсэн 165 хуудастай.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 55
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :