Монгол орны нутаг дэвсгэрийн 20 гаруй хувьд суумтгай алтан химэрлэг/leoss/ маягийн ул хөрс тархсан байдаг. Энэ төрлийн хөрсөн дээр Дархан, Эрдэнэт, Сүхбаатар, Хөтөл, Зүүнхараа, Баруунхараа зэрэг хот суурин газрууд байралдаг, манай орны эдийн засаг,үйлдвэрлэлийн тулгуур бүс ба зам тээвэр болон бусад төрлийн дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн нутаг билээ.
Дээрхи бүс нутгийн суумтгай хөрсөн дээр баригдсан барилга байгууламжийн нилээд хэсэг хэв гажилтанд орж ямар нэг хэмжээний эвдрэл гэмтэлтэй байдаг. Эдгээр хэв гажилтанд орсон барилгуудын эвдрэл гэмтэлийн шалтгааныг тогтоож дүгнэлт хийх,тэдгээрийг засварлаж хүчитгэх арга технологийн шийдэл боловсруулсан ба шинээр барих барилга байгууламжийн буурь бэлтгэх, суурь суулгах зураг төслийг Монгол орны бүс нутгийн онцлогыг тусгаж оновчтой боловсруулах, барьж байгуулхад энэхүү диссертацийн ажлын зорилго оршино.