Монгол орны байгалийн 3 овгийн 28 төрөлд хамаарах 51 зүйл, хоёр таримал ургамлын үрэнд агуулагдах тосны гарц, хүчлийн бүрдлийг тодорхойлсон бөгөөд үрийн тосонд агуулагдах хэд хэдэн өвөрмөц тосны хүчлүүдийг илрүүлэв. Холтсон цэцэгтэний овгийн Буржгар ба Удвалын төрлийн ургамлын үр нь 5 транс ханаагүй хүчлүүд (16:1Δ5t, 18:2Δ5t,9c, 18:3Δ5t,9c,12c) агуулагдсан, колумбын хүчил (18:3Δ5t,9c,12c) 34-
49.8% зонхилж байв. Жавайн төрлийн ургамлын үрэнд 5 цис ханаагүй хүчлүүд (16:1Δ5с, 18:1Δ5с, 18:4Δ5с, 9с, 12с, 15с, 20:1Δ5с, 20:2Δ5с,11с, 20:3Δ5с, 11с, 14с, 20:4Δ5с,11c, 14c, 17с) агуулагдсаныг илрүүлсэн. Ноцоргоны овгийн ургамлын үрэнд тосонд биологийн өндөр идэвхтэй γ-линолены хүчил, стеаридоны (18:4Δ5с, 9c, 12c, 15с) хүчлийг нэгэн зэрэг их агууламжтай болохыг тогтоолоо. Эдгээрийн өвөрмөц тосны хүчлүүд нь хемотаксономын хүчин зүйл болж байна. Рапсын “Ханна" сортын тосны үрэнд агуулагдах эрукийн хүчлийн агууламж бага, Толбот силибумын үрийн тосонд линолены хүчил (18:2Δ9c, 12c) өндөр агууламжтай болохыг энэхүү судалгаагаар тогтоов. Импортын 18 төрлийн ургамлын тосонд агуулагдах тосны гарц, хүчлийн бүрдлийг тодорхойлсон бөгөөд тэдгээрийн чанарын үнэлгээг анх удаа өгөв.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0