Судалгааны үр дүнгээр дэвшүүлж байгаа санал нь цаашдаа хөдөө аж ахуй-бэлчээрийн газрын үнэлгээ болон газрын төлбөр, татварыг боловсронгуй болгоход харгалзан үзэх материал болно гэж үзэж байна. Газрын үнэлгээг хөдөө ахуй-бэлчээрийн газрын жишээн дээр авч үзэхдээ.ер нь Монгол улсын түүхэнд хөдөө аж ахуйн газрын үнэлгээ (төлбөр)-ний байдал ямар байж вэ?,хожим энэ талаар боловсруулсан арга зүй аажимдаа яаж өөрлөгдөж байна вэ?, цаашдын чиг хандлага ямар байна вэ?, төрийн зохицуулалт хэрэгтэй юу? гэсэн асуудалд ямар нэг хэмжээгээр хариулт өгөхийг зорилт болгосон юм. Манай улсын хөдөө аж ахуйн газрын үнэлгээний арга зүйн байдлыг түүхчлэн авч үзэж,цаашдын чиг хандлагыг зах зээлийн зохицуулалт, хүн амын нутагшилт, эдийн засгийн болон хүнсний аюулгүй байдлын үүднээс хийх төрийн зохицуулалт зэрэгтэй уялдуулан авч үзэж хөдөө аж ахуйн газрын үнэлгээний ерөнхий бүдүүвчийг гаргалаа. Энэ бүдүүвчид газар ашиглах, эзэмшүүлэх, өмчлүүлэх талаархи төрийн Бодлого зохицуулалт улс орны үндэсний аюулгүй байдлын хүрээнд хийх хүнсний болон стратегийн бүтээгдэхүүний төрийн зохицуулалтын бодлого.хязгаарлагдмал ч гэсэн газрын эрэлт нийлүүлэлт.зах зээлийн жамаар зохицуулагдах таваарийн үнэ, зээлийн хүүгийн харилцан уялдааг үзүүлсэн.Газрын үнэ нь түүний үржил шимийг дээшлүүлэх.дэвшилтэд технологийг нэвтрүүлэх зэргээр оруулсан хөрөнгө оруулалтын үрээр улам өсч байгааг гадаад зарим орны судалгаагаар харууллаа.
Шинжлэх ухааны шинэлэг тал:
Манай улсын хөдөө аж ахуй үүнээс бэлчээрийн газрын үнэлгээний аргачиллыг боловруулж, бэлчээрийн газрыг зориулалтын бусаар ашигласан тохиолдолд түүнээс авах газрын төлбөр (алдагдсан боломжоор тооцох)-ийн талаар асуудал дэвшүүлж байгаараа шинэлэг юм. Бэлчээрийн газар бол зөвхөн малын бэлчээр төдийгүй хүмүүсийн амьдрах экологи-газар зүйн орчинг хамтдаа илэрхийлдэг байна. Иймээс бэлчээрийн хуулийг нэн даруй баталж, малчдад бэлчээрийн тодорхой хэсгийг удаан хугацаагаар эзэмшүүлэх нь бэлчээрийг хамгаалж, арчлах төдийгуй малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх нэг нөхцлийг бүрдүүлэх юм гэж үзэж байна. Бэлчээрийн төлбөрийн тодорхой хэсгийг бэлчээр сайжруулах, малчдыг малжуулах хөрөнгийн эх үүсвэр болгохыг санал болгож байна.Хөдөө аж ахуйн газрын эдийн засгийн үнэлгээ болон түүнээс улбаалан төлбөр, түрээс, татварыг оновчтой зөв тогтоох нь хөдөө аж ахуйн газрыг унаган төрхөөр нь хадгалах хөшүүрэг, газрыг сэргээн унаган төрхөд нь оруулах эх үүсвэрийг бий болгох төдийгүй татварын тогтолцоонд чухал нөлөө үзүүлэх юм.