Монгол орон төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэнээр сангийн аж ахуй, хөдөө аж ахуйн нэгдлийн үйлдвэрлэлийн хэрэгсэл хувьчлагдахад жимст цэцэрлэг ихэвчлэн мэргэжлийн биш хувь хүмүүсийн гарт шилжсэн юм.
Ингэснээр жимсний таримлын арчилгаа муудаж, мод бут хөгширч, жимст цэцэрлэгийн хэмжээ олон арван га- гаар сөнөж алга болсон билээ. Мөн суулгац үржүүлэх ажил далайц муутай болов.
Яст жимс болох интоорын сортууд нь манай орны нөхцөлд дасан зохицох чадвар сайтай, ургалтын хугацаа богино, ургац арвин, өвөл болон хүйтэнд тэсвэртэй, зардлаа богино хугацаанд нөхдөг зэрэг чанараар алим болон бусад жимснээс давуу таримал юм.
Интоор жимс нь А, В, С, Р аминдэм, зарим органик хүчил, будагч бодис, тосоор баялаг байдаг нь түүний үнэ цэнийг улам нэмэгдүүлдэг.
Хөрш зэргэлдээ ОХУ-ын Алтайн хязгаарын Барнаул хотоос Сөөгөн Интоорын сортуудын суулгацыг авч ирж, биологи аж ахуйн зарим судалгааны ажил хийж өвөлд болон хүйтэнд тэсвэртэй, арвин ургацтай сортыг шалгаруулан нутагшуулах санал санаачлагыг бид сэдэж дэвшүүлсэн юм
Шинэлэг тал:
^ Хүнс тэжээлийн өндөр ач холбогдол бүхий Сөөгөн Интоорын сортуудыг Алтайн бүсийн нөхцөлд анх удаа нутагшуулж, биологи, аж ахуйн судалгаа явуулсан.
^ Сөөгөн Интоорын сортуудын найлзуур, мөчрийн өсөлт үр жимс боловсрох үед тодорхой хугацаагаар удааширдаг онцлогийг илрүүлсэн.
^ Алтайн бүсэд нутагшиж буй Сөөгөн Интоорын дулааны хангамжийн судалгааг тодорхойлж, нутагшуулах прогноз хийх таамаглал дэвшүүлсэн зэрэг судалгааг хийсэн нь энэхүү ажлын шинэлэг тал оршино.
Дүгнэлт:
1. Алтайн өндөр уулын тариалангийн бүсийн говийн бор хөрсөнд сорьж нутагшуулж байгаа Сөөгөн Интоор (Prunus fruticosa Pall.Maxim)-ын Касмалинка, Змейногорская, Максимовская сортуудын суулгацыг талбайд суулгасан эхний 2 жилд
78.6-
82.6 хувийн амьдралтай байв. Харин 4 дэх жилээс хөрсөн доороос үндэсний хэсгээс цурав үүсч,
14.5-
19.1 хувийн үлдэцээр сэргэж байна. Жил бүрийн нахиа сэргэн ургах чадвар 6 жилийн дунджаар сорьсон сортуудад ойролцоогоор
68.2-
69.5 хувь хүрч байв.
2. Интоорыг талбайд суулгаснаас хойш гурав дахь жилдээ мөчрийн жилийн өсөлт Змейногорская сортод хамгийн их буюу
57.9 см, Максимовская сортод 52,5 см, Касмалинка сортод 48,9 см байсан нь эхний 2 жилийн дундаж өсөлтөөс сортын дарааллаар 110,5; 106,0;
69.2 хувиар илүү байлаа.
3. Жимсэлж эхлэхийн өмнөх 10 хоногийн явцаас үзвэл гурван жилийн дунджаар 6-р сарын нэг дэх 10 хоногт хамгийн эрчимтэй буюу
6.1-
6.5 см өссөн байв. Ургалтын хугацааны хур тунадас, мөчрийн өсөлтийн хооронд мөчрийн хүчтэй эерэг (г=
0.74-
0.88) хамааралтай байв.
4. Суулгацыг талбайд суулгаснаас 6 жилийн дараа Максимовская сортын титэм 105±
3.0 см өндөр, шилбэний голч
2.1 ±
0.15 см бүдүүн байгаа нь бусад сортоос энэ дарааллаар 7-10;
0.3-
0.5 см-ээр тус тус илүү байна. Мөчирлөлтийн тоо сортуудад 11-12 ширхэг болов.
5. Монгол орны Алтайн өндөр уулын бүсэд Сөөгөн Интоор (Prunus fruticosa Pall.Maxim)-ын сортууд
2250.8-
2892.9°С дулааны нийлбэртэй тэнцэх нөхцөлд нутагших ирээдүйтэй энэ үзүүлэлт нь Монгол орны бусад бүс нутагт уг сортуудыг тарималжуулахад ирээдүйн прогноз болох магадлал ихтэй юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0