Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны эмийн зарим ургамлын биологийн идэвхит нэгдлийн химийн судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2090
Хамгаалсан он : 2006
Түлхүүр үг : чихэр өвс, дагуур тарваган шийр, эгэл буржгар, глицирризиний хүчил, термопис алкологид, спартейн

Аннотаци

Монгол орны эмийн 3 зүйл ургамлын (Чихэр өвс, Тарваган шийр, Эгэл буржгар) биологийн идэвхт нэгдлийн бүрдэл, бүтцийн судалгааг анх удаа гүйцэтгэж нийт 53 нэгдлийг ялган таньж тодорхойлсноор тэдгээрийн онцлогийг тогтоосон ба 2 шинэ алкалоидын бүтэц байгуулалтыг тогтоосон нь тухайн ургамлыг цаашид ашиглах шинжлэх ухааны үндэслэлийг бий болголоо. Монгол орны Чихэр өвсний (Glycyrrhysa uralensis) биологийн идэвхт бодисын бүрэлдэхүүний судалгааг анхлан гүйцэтгэж түүнээс 13 хоёрдагч метаболитийг цэврээр ялгаж агуулагдах хэмжээ болон бүтцийг тодорхойлсоноос зонхилох биологийн идэвхт бодисууд нь тритерпеноидын гликозид - глицирризиний хүчил (
7.5%), генин глицирритийн хүчил (
0.48%), флавоны ликвиритин, апиоза агуулсан гликозидууд- ликохалкон А, ликохалкон В зэрэг фенолт нэгдлүүд болохыг тус тус тогтоосон нь манай орны чихэр өвс нь орчин үөийн эмчилгээний өргөн үйлчилгээтэЙ бодисуудыг гарган авах түүхий эд болохыг онолын хувьд баталгаажууллаа. Чихэр өвс нь эсийн хоргүйжүүлэх энзимүүдын (quinine oxidoreductase,glutathione-S transferase GSTs) идэвхийг эрс дээшлүүлэх болон чөлөөт радикалыг холбох өндөр идэвхтэй болохыг тогтоолоо. Судалгааны энэхүү дүнд үндэслэн чихэр өвсний хордлого тайлах үйлдэл нь түүний антиоксидант өндөр идэвхи болон организмын хоргүйжүүлэх энзимуудын идэвхийг зохицуулах механизмаар явагддаг гэсэн таамаглалыг дэвшүүлж байна. Чихэр өвсний үндэснээс 90%-иас доошгүй глицирризиний хүчлийн агуулгатай бэлдмэл гарган авах технологи боловсруулсан нь энэхүү бэлдмэлээр "SNMC" , Тлицирон" зэрэг орчин үеийн чухал эмүүдийг гарган авах технологи шийдлийг буй болгож байгаагаараа практикийн ач холбогдолтой юм. Чихэр өвсний петролеины эфирын хандлагдах бодисын химийн бүрдэл бүтцийг хийн хроматографи болон масс спектрийн аргаар судлаж нүүрс-ус, эфир, спирт, хүчил, фенол, тосон хүчил, стерол, стероидын бүлэгт хамаарах 23 нэгдлийг таньж тодорхойлсны дотор стигмастан-3,5-диен, холест-8-ен-З-ол, 14 метил-р-стигмастерол, стигмаст-4-ен-З-оне, урсолын хүчил чихэр өвсөнд анх удаа тодорхойлогдсон болно. Юлдэн тарваган шийр ургамлаас хинолизидин ба дипиперидиний уламжлалд багтах 15 алкалоидыг ялган таньж тодорхойлсны дотроос баптифолин, эпибаптифолин, лупанин, 5,6 дегидролупанин, 11,12 дегидроанагирин, 17-оксоспартеин N-формилцитизин, аммодендрин, изоаммодендрин алкалоидуудыг тухайн зүйл ургамалд агуулагдаж байгааг анх удаа илрүүлсэн нь манай орны тарваган шийр нь алкалоидын агууламжаар илүү баялаг болохыг илтгэж судалгааны энэхүү дүнг үндэслэн ханиад, амьсгалын дээд замын өвчнийг эмчлэх, цэр ховхлох, уушиг, хаг сааталт зэрэг өвчлөлийг анагаах үйлчилгээтэй стандартын шаардлага хангасан эмийн бодисуудыг тухайлбал цитизин ба пахикарпинийг үйлдвэрлэх түүхий эдээр тарваган шийрийг ашиглах үндэслэлийг химийн хувьд баталгаажууллаа. Эгэл буржгар ургамлаас АргемонинN-оксид А ба Аргемонин N-оксид В гэсэн 2 шинэ алкалоидыг ялгаж бүтэц, байгууламжийг тогтоосон нь олон улсын хэмжээнд байгалийн нэгдлийн химийн салбарт шинэ бодисын сан хөмрөгийг урьд нь байгалиас олдоогүй 2 шинэ алкалоидоор баяжуулж байгаагаараа шинжлэх ухааны шинэ мэдлэг бий болгосон онол танин мэдэхүйн ач холбогдолтой юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 264
Сүүлийн сард 12
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :