Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ходоодны өмөнгөөр өвчлөгсдийн хими эмчилгээний зардалд хийсэн эмийн эдийн засгийн шинжилгээ



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2035
Хамгаалсан он : 2006
Түлхүүр үг : дан, хавсарсан, үе шат, дашрамын нөлөө, амьдрах жил

Аннотаци

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиар эрүүл мэндийн салбарын төсөв босоо чиглэлтэй болсон өнөөгийн нөхцөлд эмнэлгийн тусламж үйлчилгээний өртөг зардал хийгээд үнэ бүрдэх явцыг нотолгоожуулах, санхүүжилтийн эх үүсвэрийг тусламж үйлчилгээний онцлогтой уялдуулан үр дүнтэй бөгөөд бодитой хуваарилах шаардлага өсөн нэмэгдлээ. Зорилго: Ходоодны өмөнгөөр өвчлөгсдийн хими эмчилгээний зардалд эдийн засгийн шинжилгээ хийхэд оршино. Материал арга зүй: ХСТ-д хими эмчилгээнд 14 нэр төрлийн эм хэрэглэж байгаагаас ходоодны өмөнгийн эмчилгээнд 6 нэр төрлийн эмийг хэрэглэдэг. Тус төвийн сүүлийн 5 жилийн эмийн бодит хэрэглээ, ходоодны өмөнгөөр өвчилж хими эмчилгээ хийлгэсэн 400 өвчтөний түүх болон амбулаторийн картаас судалгааны эх материалыг түүвэрлэж ашигласан. Судалгааны тоон үзүүлэлтийн боловсруулалтыг Microsoft Еxcel, E-Views
3.1, XP үйлдлийн систем ашиглан хийлээ. Үр дүн , хэлцэмж: Бид судалгаандаа өвчтөний амьдрах жилийг
2.44 жилээр уртасгахад дан хими эмчилгээний зардал-үр нөлөө
96774.59Ґ, 1 ор хоногт
265.1Ґ байхад, нийлмэл хими эмчилгээний А хувилбараар
2.34 жилд -
425749.32?, 1 хоногт
498.4?, харин В хувилбараар
2.38 жилд
749118.19?, 1 хоногт
862.3? зардал шаардлагатай байгааг тогтоолоо. Судалгаанд мэс засал төгс хийгдсэн T1-N1Mo буюу хожуу 2,3-р үеийн хавдартай, T1-3 N0-2 M0 ангиллын буюу 4-р үеийн хавдарт (Фторурацил +Цисплатин +Доксорубицин) хими эмчилгээний судалгаанд хамрагдсан 53 өвчтөнд эмчилгээний үр нөлөөний эзлэх хувь 42%, амьдрах хугацааны өсөлт 5-9 сарын хамааралтай байлаа. Судалгаанд хамрагдсан 47 өвчтөнд эмчилгээний үр нөлөөний эзлэх хувь 58%, амьдрах хугацааны өсөлт 10-аас 12 сар (р<
0.05) амьдарсан үзүүлэлтэнд хүрсэн байна. Мөн ходоодны өмөнтэй T1-3 N2 M1 буюу мэс засал хийх боломжгүй алсын үсэрхийлэлтэй 4-р үед орсон хавдарт (Фторурацил+Лейковорин + CSF) хими эмчилгээний судалгаанд хамрагдсан 45 өвчтөнд эмчилгээний үр нөлөөний эзлэх хувь
42.7%, амьдралын чанарт нөлөөлөх амьдрах хугацааны өсөлт
3.5-
5.6 сараар хамааралтай байгаа нь харагдлаа. Дүгнэлт: Ходоодны өмөнгийн үе шат гүнзгийрэхийн хирээр дан хими эмчилгээний үр нөлөө буурсан нь амьдарсан жилийн дундаж
2.21 жил болсноор нотлогдож байна. Нийлмэл хими эмчилгээг ходоодны өмөнгийн 1ба 3-р үед хийхэд амьдарсан жилийн дундаж нь
2.24 -
2.73 байхад 4-р үед
2.04 жил байгаа нь хамгийн бага буюу бусад үеэсээ бүртгэл зүйн хувьд үнэний магадалтайгаараа ялгаатай байна. Ходоодны өмөнгөөр өвчлөгсдийн хими эмчилгээний зардал үр нөлөөг судлахад дан хими ( Фторурацил) эмчилгээнд дунджаар
25.
927.065Ґ, нийлмэл хими эмчилгээний (Фторурацил + Лейковорин+ CSF) A хувилбарт-
46.
624.640Ґ, эмчилгээний (Цисплатин+Фторурацил+Доксорубицин) В хувилбарт -
63.
649.560Ґ байгааг тогтоолоо. Түлхүүр үг:



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 238
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :