Монгол орны хувьд цөлжилтөнд өртөмтгий бүс нутаг буюу хуурай, гандуу бүс нутаг нийт нутгийн 90 орчим хувийг эзлэн тархсан, газарзүйн байрлалын хувьд Сибирийн ой, Төв Азийн цөлийн шилжилтийн бүсэд орших байрлал зэрэг нь уур амьсгалын ерөнхий өөрчлөлт, нийгмийн хөгжлийн шинэ бодлого, газар болон байгалийн нөөц ашиглалтанд гарах өөрчлөлтүүдэд эмзэг болохыг илтгэнэ. Сүүлийн жилүүдэд Монгол орны хэмжээнд ажиглагдаж буй дулаарлын үйл явц, бэлчээрийн мал аж ахуйд гарсан тоон өөрчлөлт, уул уурхайн замбараагүй үйл ажиллагаа зэрэг нь цөлжилтийн үйл явцыг улам бүр хурдасгах хүчин зүйл болсон юм. Энэ нь өөрөө цөлжилтийн асуудлыг төр, засгийн түвшинд тавьж энэ чиглэлд дорвитой үйл ажиллагаа явуулахыг улс төрийн, нийгмийн, шинжлэх ухааны түвшнүүдэд шаардаж байна. Иймээс байгаль, нийгэм, эдийн засгийн хавсарсан нөлөөн дор идэвхжих цөлжилтийн үйл явц, түүний үр дагаврыг шинжлэх ухааны үүднээс үнэлэх асуудал нь үндэсний, бүс нутгийн, олон улсын түвшинд чухалд тооцогдож байна.
Монгол орны хэмжээнд цөлжилт, газрын доройтолд хүргэх байгаль, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийг үнэлэх үзүүлэлтийн системийг тодорхойлох, нэгдсэн үнэлгээний арга, аргачлал боловсруулах, түүнд түшиглэн цөлжилт, газрын доройтол, түүний илрэх хэлбэр, зэрэглэлийг тогтоох, үнэлж, зураглахад энэхүү судалгааны ажлын үндсэн зорилго оршино.
Цөлжилт нь үйл явц тул түүнд хүргэгч хүчин зүйл тус бүрийн эрчимшил болон өөрчлөлтийн хэм хэмжээгээр энэхүү үйл явцыг хэмжиж болно.
Энэхүү аргазүйгээр 2015 оны байдлаар нийт нутаг дэвсгэрийн
76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа бөгөөд үүнээс хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлээр доройтсон газар
22.9 хувийг эзэлж байна.
Цөлжилт бол Монголд бодитор явагдаж буй байгалийн доройтлын үйл явц бөгөөд хүн ам болон үндэсний хөгжилд чухал нөлөө үзүүлэх түвшинд хүрсэн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 5
Ишлэгдсэн тоо : 0