Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Диалогийн философи утга ба боловсрол



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2119
Хамгаалсан он : 2007
Түлхүүр үг : Хүмүүнлэг утга, эрхэмлэх чанар, рефлексив сэтгэлгээ, соёл, соёлуудын диалог, диалогик, диалогийн бүтэц ба хүрээ, сургалт, ойлгохуй

Аннотаци

Диалогийн тухай үзэл баримтлал философи сэтгэлгээнд хэрхэн тавигдаж ирснийг тодруулан, тэдгээрт дүн шинжилгээ хийсний үндсэн дээр диалогийн хамрах хүрээ, бүтэц, аспектуудыг тодорхойлон, диалогийг боловсролын хүмүүнлэг утга, эрхэмнэлийг тодорхойлогч гол элемент, боловсролын субъектуудын хамтын үйл ажиллагааны тулгуур зарчим, боловсролын шинэчлэлтийн үндэс гэж үзэж, диалогийг сургалтанд хэрэглэх арга зүй болон практик зорилтуудыг дэвшүүлсэнд оршино. Судалгааны ажлын онол-практикийн ач холбогдол. Диалогийн философи утгыг тайлбарлан дүн шинжилгээ хийж, диалог аргаар сургалт явуулах шаардлага, арга зүйг тодруулсан зэрэг нь боловсролыг үнэт чанар хэмээн үзэж, улмаар судалгааны ажлын зарим үр дүнг багш бэлтгэх тогтолдцоо болон сургалтын үйл ажиллагаанд ашиглах боломж олгож байгаад оршино. Тус судалгааны ажлын явц, үр дүнгийн талаар МУБИС-ийн ТНУС-ийн Нийгмийн Ухааны тэнхмийн онол-арга зүйн семинар болон өргөтгөсөн семинараар тус бүр хоёр удаа, мөн МУБИС-ийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж, хэлэлцүүлгүүдээс дэвшигдсэн санал, шүүмжийн дагуу эргэн нягталж, засвар, өөрчлөлтийг тухай бүр нь хийж байсан болно. Судалгааны ажлын зарим үр дүн, онолын асуудлуудаар олон улсын болон өөрийн улс орны эрдэм шинжилгээний бага хурлуудад илтгэл хэлэлцүүлж, мэргэжлийн сэтгүүлүүдэд хэд хэдэн өгүүлэл нийтлүүлсэн.
Тус судалгааны ажил нь удиртгал хэсэг, 2 бүлэг /бүлэг тус бүр 2 зүйлтэй/, дүгнэлт, ном зүй гэсэн хэсгүүдээс бүрдэж байгаа болно.




Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 243
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :