Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Нийгмийн даатгалын сангийн санхүүгийн удирдлагыг боловсронгуй болгох зарим асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2331
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : Тэтгэвэр, сан, даатгуулагч, тэтгэмж, ажилгүйдэл

Аннотаци

Энэхүү судалгааны ажил нь оршил, 3 бүлэг, 9 зүйл, дүгнэлт, номзүй, хавсралт гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Ажлын хэмжээ 160 хуудас, зураглал 1, хүснэгт 38, график 14, хавсралт маягт 13 хуудас. Хүн амын нийгмийн хамгааллын асуудалд манай улс харьцангуй эрт дээр үеэс анхаарал тавьж төрийн бодлогоор зохицуулж ирсэн түүхтэй. Гэвч манай оронд нийгмийн даатгал зах зээлийн эдийн засгийн зүй тогтлын дагуу жинхэнэ утгаараа хөгжиж байгаа хугацаа богино, энэ салбарт хийсэн эрдэм шинжилгээ судалгааны ажил, бүтээл цөөн байдаг. Манай улс нийгмийн даатгалын хууль эрх зүйн орчинг 1994 онд шинээр боловсруулж батлан мөрдүүлсэн ч нийгмийн эрэлт хэрэгцээтэй тэр бүр тохирохгүй, санхүүжилтийн болон удирдлага, зохион байгуулалтын асуудлыг бүрэн шийдээгүй, ирээдүйг тэр бүр харж чадаагүй байна. Энэ нь нийгмийн даатгалын сангуудын бие даан хөгжих боломжийг алдагдуулан улсын төсвөөс хараат байдалд оруулж улмаар даатгуулагчдын ирээдүйн амьдралын баталгааг алдагдуулахад хүргэж байна. Энэхүү ажил нь эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр тэр бүр судлагдаагүй асуудлыг хөндөж байгаа юм. Монгол улсын нийгмийн даатгалын асуудлыг эрдэм шинжилгээ судалгааны ажлын түвшинд гарган, нийгмийн даатгалын сангийн санхүүгийн удирдлагыг боловсронгуй болгох арга замыг дэлхийн улс орнуудын туршлага, өөрийн орны өвөрмөц нөхцлийг харгалзан онол, арга зүйн үндэслэлтэйгээр анх удаа тодорхойлж байгаад оршино.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 159
Сүүлийн сард 1
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :