Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Стрессийн үеийн мэдрэл шингэний зохицуулгын хямрал,түүний эмгэг жамын онцлог



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2363
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : Цитокин, хэт исэлдэлт, дархлаа зохицуулга, кортизол

Аннотаци

Дунд уулын бүсэд амьдарч буй Монгол хүний стрессийн үед мэдрэл-дотоод шүүрэл-дархлаа тогтолцооны хам өөрчлөлтийн дүнд илрэх мэдрэл шингэний зохицуулгын алдагдал, түүний эмгэг жамын зарим хүчин зүйлийг судлан тогтооход энэхүү ажлын зорилго оршино. Судалгааны арга, аргачлал: Туршилтын амьтанд "хөдөлгөөнгүй" болгох загвараар стресс үүсгэж, эсийн болон шингэний дархлааны өөрчлөлтийг тодорхойллоо. Судалгаанд
2.5-
3.5кг жинтэй 20 туулайг сонгон авч, хяналтын ба 6, 39 цаг стресс үүсгэсэн бүлэгт хуваасан. Захын цусны Т, В эсийн харьцангуй тоо, Т эсийн дэд бүлэг, ийлдсийн IgA, IgM, IgG-ийн төвшинг тодорхойллоо. Судалгаанд 20-40 насны нийт стресстэй хүмүүсээс стрессийн 2, 3-р зэрэгтэй 70 хүнийг туршилтын харин хяналтын бүлэгт 20 хүнийг (стрессийн 0 зэрэгтэй) сонгон авлаа. Цусны ийлдсэнд агуулагдах кортизолын агууламжийг моноклонал анти-кортизол IgG эсрэг бие, цитокины агууламжийг (TNF- , IL-6) моноклонал анти-TNF- , анти-IL-6 IgG эсрэг биеийн оролцоотойгоор фермент холбох урвалаар тодорхойллоо. Цусны ийлдэс, улаан эсийн мембраны МДА, эсийн мембраны тэсвэрт чанарыг тодорхойлсон. Судалгааны ажлын статистикийн боловсруулалтыг SPSS-
11.0 программаар хийж гүйцэтгэлээ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮН: Туулайд 6, 39 цагийн турш стресс үүсгэсний дараах байдлаар Т эс (p<
0.001), (p<
0.05) Тм В эс тус тус буурч, Тт/Тм харьцаа (p<
0.05) болж статистикийн үнэн магадтай ихэссэн байна. Шингэний дархлааны урвалыг захын цусны В эс болон IgA, IgG, IgM -ийн төвшинөөр тодорхойлоход стресс үүсгэсэн туулайн шингэний дархлаанд мэдэгдэхүйц өөрчлөлт илэрсэнгүй. Шингэний дархлааны үзүүлэлтүүдэд статистикийн үнэн магадтай ялгаа илрээгүй нь стрессийн эхэн буюу түгшүүрийн үед эсийн дархлаа мэдрэг байдаг, харин стрессийн төгсгөл үе буюу туйлдлын үед шингэний дархлааны үзүүлэлтүүд буурдаг гэсэн зүй тогтолтой холбоотой гэж үзэж байна. Стрессийн үеийн мэдрэл-дотоод шүүрлийн хариу урвал нь дархлаа-үрэвслийн урвалд хэрхэн нөлөөлөхийг судлах зорилгоор кортизол, IL-6, TNF -цитокин, МДА-ийн хоорондох хамаарлыг харьцуулан судаллаа. Стресстэй хүмүүст кортизол даавар, үрэвслийн өмнөх зарим цитокин болох IL-6, TNF , өөхний хэт исэлдэлтийн завсрын бүтээгдэхүүн МДА-ийн цусны ийлдсэнд агуулагдах хэмжээ ихэссэн, эсийн мембраны тэсвэрт чанар буурсан зэрэг нь статистикийн үнэн магадтай үзүүлэлтүүд байлаа. Судалгаанд хамрагдагсдад кортизол болон IL-6 (r=
0.673 p<
0.05) хооронд статистикийн үнэн магадтай хүчтэй хамааралтай байсан бол кортизол болон TNF цитокины хооронд хамаарал (r=
0.012) ажиглагдсангүй. Стрессийн үед IL-6, TNF ихэссэн ба IL-6, нь TNF -тай (r=
0.338 p<
0.01) статистикийн үнэн магадтай хамааралтай байгаа нь стрессийн үед исэлдэлтийн стресс гүнзгийрч, дархлаа зохицуулга алдагдах эмгэг жамын гол хүчин зүйл байж болох юм гэж үзэж байна. Эс эдийн гэмтлийн үзүүлэлтүүд болох ийлдсийн болон мембраны МДА нь TNF , IL-6 цитокинтай хамааралгүй байсан бол TNF ба эсийн мембраны тэсвэрт чанарын хооронд r= -
0.528 p<
0.01 статистикийн үнэн магадтай хамааралтай байлаа. Стресстэй хүмүүст ийлдсийн болон мембраны МДА хяналтын бүлгийнхээс ихэссэн ба кортизол даавар ийлдсийн МДА-тай эерэг дунд (r=
0.464 p<
0.05), мембраны МДА-тай эерэг дунд (r=
0.446 p<
0.01 ), мембраны тэсвэрт чанартай сөрөг хүчтэй (r= -
0.676 p<
0.05) статистикийн үнэн магадтай хамааралтай байгаа нь стрессийн үед дархлаа зохицуулга алдагдан, исэлдэлтийн стресс гүнзгийрч эсийн мембран гэмтээж байна гэж тайлбарлаж болох юм. Стресс нь мэдрэл дотоод шүүрлийн даавар (кортизол) болон цитокины (TNF , IL-6) ялгаралтыг эрчимжүүлж өдөөдөг байна. Энэ нь стрессийн үед өнчин тархи бөөрний дээд булчирхайн тогтолцоо идэвхжин, кортизол дааврын ялгаралтыг нэмэгдүүлдэг ба кортизол цусанд удаан их байх нь исэлдэлтийн стрессийг гүнзгийрүүлэн ӨХИП хамааралт эсийн гэмтлийг гүнзгийрүүлж дархлааны хариу урвал алдагдахад хүргэж байна. Иймд цитокин болон өөхний хэт исэлдэлтийн бүтээгдэхүүн МДА нь үрэвслийн болон дархлааны хариу урвалыг холбож өгдөг биомаркер бөгөөд уураг тархинд дохиологчийн үүргийг гүйцэтгэж, мэдрэлийн болон дархлааны эсүүдийн хооронд медиаторын үүрэг гүйцэтгэдэг тул стрессийн үеийн эмгэг жамын механизмын нэг гол хүчин зүйл болж байна гэж үзэж байна. ДҮГНЭЛТ: Стресс үүсгэсэн туулайн Т эс, Тт эс, Тм эс болон В эс (p<
0.001 p<
0.05) тус тус буурч, Тт/Тм харьцаа (p<
0.05) ихэссэн байгаа нь эсийн дархлаа хямарч байгааг харуулж байна. Стрессийн үед кортизол дааврын ялгаралт, цитокины нийлэгжилт ихсэж, эсийн мембран гэмтэж байгаа нь бие махбодод мэдрэл шингэний зохицуулга алдагдах эмгэг жамын хүчин зүйл болж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 510
Сүүлийн сард 11
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :