Бүтээл нь удиртгал, дүгнэлт, ашигласан хэвлэл бүхий дөрвөн бүлэг, 18 дэд бүлгээс бүрдэх бөгөөд хүснэгт 19, зураг 29- ийг багтаасан нийт 152 хуудас, 12 хуудас бүхий 10 хавсралттай. Бүтээлийн төгсгөлд хавсралтаас гадна хураангуйг англи хэл дээр бичиж хавсаргасан болно. Аялал рекреацийн чадавхийн үнэлгээний арга зүйг Монгол орны нөхцөлд тохируулан, байгаль, түүх, соёлын нөөцийг аялал рекрацийн зорилгоор иж бүрэн үнэлэх шалгуур үзүүлэлт, шатлалыг анх удаа боловсруулж, энэ арга зүйн дагуу засаг захиргааны нэгжээр аялал рекреацийн чадавхийн иж бүрэн үнэлгээ хийж, бүсчлэх оролдлого хийсэн.