Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын төрийн бюрокарт удирдлаганы хөгжлийн төлөв, боловсронгуй болгох зарим асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2359
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : Патриархал, патримониаль, бюрократ, хүнд суртал, нийтийн захиргаа, төрийн чадвар, төрийн автономи, улс төрийн дэглэм, улс төрийн нам, улс төрийн систем,

Аннотаци

Энэ хүрээнд бюрократыг судлах хандлага болон арга зүйн тухайн цаг үеийн ба өнөөгийн хүрсэн түвшин, нөхцөл байдлыг тодруулах зорилт тавьсан. Шинжлэх ухаанд бюрократ концепци нь судлаачдын үзэл баримтлалыг хоёр хуваагдахад хүргэж, нэгдсэн үзэл баримтлал, байр суурьд хүрээгүй байна. Эхний хандлага нь бюрократ үзэгдлийг нийгмийн түвшинд удирдлагын систем ба улс төрийн шийдвэр гаргах үйл явц гэж үзэж судалдаг. Энэ хандлагын төлөөлөгчдийн тоонд К.Маркс, Л.Троцкий, Б.Рицци, Р.Михельс, Ж.Гелбрейт нар ордог. Хоёр дахь хандлага нь энэ үзэгдлийг улс төрийн төрлөөс үл хамаарах механизм гэж үздэг. Энэ чиглэлийн төлөөлөгчдийн тоонд Ф.Тейлор, М.Вебер, Р.Мертон, А.Гоулднер, П.Сельзник нарын олон эрдэмтэдийг хамруулдаг. Бюрократыг судлах арга зүй нь үндсэндээ дараах хандлагаар явагдаж иржээ. Үүнд: 1.Бюрократыг судлах бүтэц-үүргийн хандлага; Энэ чиглэлээр Т.Парсонс, Н.Луман нарын бүтээл гол үүрэг гүйцэтгэдэг. Бүтэц-үүргийн шинжилгээний үндсэн зарчим нь хуваарилалт ба цомхотгол юм. Ажилтнуудыг хуваарилах зарчим нь төвлөрсөн универсализм (өргөн хүрээтэй), ба төвлөрсөн бус (салангид, хэсэг бүлгийн явцуу сонирхолд) партикуляризмд тулгуурлан захиран тушаах болон амжилтад хүрэхэд чиглэгдсэн арга хэрэгслүүд байдаг.
2.Бюрократыг судлах функционал хандлага; Судалгааны энэ чиглэлд Р.Мертон, П.Сельзник, А.Гоулднер нарын бүтээл онцгой үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, Р.Мертоны бюрократ зохион байгуулалт дахь дисфункц (бюрократийн өөрийн зорилго дахь үйл ажиллагааны дүрэм, хэм хэмжээний хувиралын тухай ), П.Сельзникийн зохион байгуулах үйлдлийн онол, А.Гоулднерын нийгмийн институт буюу бюрократ эмгэгийг эрүүлжүүлэх тухай асуудлууд нь функционал арга зүйн зарчмуудыг тодорхойлдог.
3. Бюрократыг судлах институционал хандлага; М.Прело, М.Дюверьже, Ф.Гогель, А.Гроссье нарын бүтээл институцийн тухай ойлголтод их хувь нэмэр оруулжээ. Институционал хандлага нь бюрократын онолын хөгжил, орчин үеийн дэлхий дахинд бюрократын үүрэг ролийн өсөлт болон төрийн тогтворгүй байдлын учир шалтгааныг тайлбарлах замаар гарч ирсэн байна.
4.Бюрократыг судлах зөрчилдөөний хандлага; Энэ хандлагад М.Крозье, М.Дальтон нарын бүтээл их ач холбогдолтой. Бюрократ дахь бүлгүүдийн зөрчилдөөн нь "бюрократ тойрог" (бюрократуудын зан байдлын сэдэлтэй холбоотой), "нийгмийн хязгаарлалт"үүсгэдэгийн учир шалтгааныг төрийн аппаратын хөгжил, түүний бюрократ үзэгдлүүдтэй холбон тайлбарласан. М.Крозьегийн концепци нь нийгэм ба бюрократын харилцан ажиллагааны тухай Францын жишээгээр тайлбарласан.
5.Бюрократыг судлах зан төлөвийн хандлага; Г.Саймон бюрократын үйл ажиллагааны практик нэгжүүдэд шинжилгээ хийснээр шийдвэрийн тухай ойлголтыг боловсруулсан. Төрийн удирдлага болон захиргааны онолд удирдлагын үйл явцыг судлахад "шийдвэр хүлээн авах" концепцийг ашиглах болсон. Д.Истон зан төлөвийн хандлагаар бюрократын үйл ажиллагаанд шинжилгээ хийснээр арга зүйн найман зарчим боловсруулсан. Д.Трумэний "сонирхлын бүлгийн" концепци болон Д.Макгрегорын Х,У онол, Ф.Герцбергийн "хоёрдмол шалтгааны онол " зэрэг нь энэ хандлагаар судлах гол арга хэрэгсэл юм.
6.Бюрократыг судлах философи-антропологийн хандлага; А.Гелений концепцид захиргааны үүрэг ролийн өсөлтийг орчин үеийн хүний жолоодогдох үзэгдлийн учир шалтгаанаар тайлбарласанаар философи-антропологийн хандлагыг хөгжүүлсэн.
7.Бюрократыг судлах улс төрийн хандлага; Веберийн рационал бюрократын концепци үндсэн шалгуур болдог. 1970-аад оны үес бий болсон олон төвт уриалагхан бюрократын талаарх Д.Вальдо, В.Остром нарын концепци орчин үеийн улс төрд гол байр суурь эзэлж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 271
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :