Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны органик хөөсрүүлэгчээр хөөсөн бетон эдлэхүүн гаргаж авах шинэ технологи



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2458
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : сийрмэг, хөөс, хий, сорьц, автоклав, температур

Аннотаци

1.Хөөсөн бетоныг ердийн орчинд бэхжүүлэн түүний физик - механик шинж чанарыг дүүргэгчийн ширхэглэлийн бүрэлдэхүүн, ус- цементийн харьцаанаас хамааруулан судалсан туршилтын дүн дараахь техникийн үзүүлэлт бүхий хөөсөн бетон гарган авах боломжтойг нотлон харуулав. Үүнд: а) 1.59 ширхэглэлийн модуль бүхий нарийн ширхэгтэй, угаасан элсийг хэрэглэн, цемент : элсний харьцааг 70:30, ус цементийн харьцааг
0.58 тус тус байлгаснаар 1.3…1.51 МПа шахалтын бат бэхтэй, 620…680 кг/м3 дундаж нягттай хөөсөн бетон; б) 2000…2200 см2/г хувийн гадаргуутай болтол нунтагласан элс хэрэглэн, цемент : элсний харьцааг 70:30 байлгаснаар
2.56 МПа шахалтын бат бэх, 780…850 кг/м3 дундаж нягттай хөөсөн бетоныг тус тус гарган авч болно.
2.Хөөсөн бетонд эх орны түүхий эдээс гарган авсан органик хөөс үүсгэгч (ГК)-ийг хэрэглэснээр импортын хөөс үүсгэгчийг орлуулж, эдийн засгийн үр ашиг гаргах бүрэн боломжтойг бидний явуулсан туршилт судалгааны дүн харуулав.
3.Шинж чанарыг нь сайжруулах зорилгоор хөөсөн бетоны хольцод химийн нэмэлт хэрэглэн янз бүрийн орчинд бэхжүүлэн туршсан судалгаагаар дараах зүйлсийг тогтоов. Үүнд: а) ГК хөөс үүсгэгчтэй хөөсөн бетоныг ердийн орчинд бэхжүүлвэл бат бэх нь ямарч нэмэлт хэрэглээгүй үед 1.3…1.5 МПа, суперпластификатор хэрэглэсэн үед
2.33 МПа, хурдасгагч хэрэглэсэн үед
2.31 МПа, дундаж нягт нь 650…795 кг/м3 байгаагаас үзэхэд ердийн орчинд суперпластификатор хэрэглэснээр шахалтын бат бэх нь
2.6…
2.85 МПа хүрч, ердийн орчинд суперпластификатор хэрэглэснээр усны орцыг
14.5…17% бууруулж, бат бэхийг
51.7…
57.4%-иар нэмэгдүүлэх боломжтой; б) чийгтэй орчинд болон полиэтиленэн хальсаар хучсан нөхцөлд суперпластификатор ба бэхжилтийг хурдасгагч нэмэлтийг хэрэглэснээр шахалтын бат бэхийг даруй 17…
18.2%-иар нэмэгдүүлж байна.
4. ГЦП (гөлтгөнө-цемент-пуццолан) барьцалдагчтай хөөсөн бетонд пластификатор болон суперпластификаторыг хэрэглэснээр 520…590 кг/м3 дундаж нягттай



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 208
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :