Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Англи хэлний хэлц үйл үг үүсгэдэг туслах бүрдүүлбэрийн утгазүйн бүтэц, үүрэг, түүнийг монгол хэлээр илэрхийлэх нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2395
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : Дайвар үг, угтвар үг, эдийн засгийн ухаан, өвөрмөц хэлц, чиглэл хөдөлгөөн

Аннотаци

Нэг сэдэвт зохиол нь удиртгал,хоёр бүлэг, дүгнэлт, номзүйгээс бүрдэж байгаа болно. Энэхүү нэг сэдэвт бүтээлд англи хэлний задлаг аргаар бүтдэг хэлц үйл үг үүсгэдэг туслах бүрдүүлбэрийн мөн чанар, утгазүй, хэлзүй үүргийг монгол хэлээр хэрхэн илэрхийлэх аргыг тодорхойлохыг зорив. Ингэхдээ өөр хоорондоо харилцан уялдаатай зорилтуудыг дэвшүүлэн шийдэхийг чухалчилсан. Англи хэлний нийлмэл үгийн өвөрмөц бүрэлдэхүүн хэсэг болох хэлц үйл үгийг бүтэц, утгазүйн талаас нь нарийвчлан үзэж, өмнөх судалгааны үр дүнг нэгтгэн, өөрийн дүгнэлтийг томъёолсон; тэгэхдээ нийлмэл үгээр харьцангуй баялаг хэлэнд тооцогддог монгол хэлний нийлмэл үгтэй тодорхой хэмжээнд зэрэгцүүлэн үзэж англи хэлний хэлц үйл үгийн түгээмэл болон өвөрмөц зүй тогтлыг тодруулан гаргахыг оролдсон болно. Англи хэлний хэлц үйл үгийн туслах бүрдүүлбэрийн гүйцэтгэх үүргийг эрдэмтэд, мэргэжлийн судлаач нар анхаарсаар ирсэн боловч нэгдмэл үзэл баримтлал, санал дүгнэлтэнд хараахан хүрээгүй байна. Иймээс энэ асуудлын хүрээнд ч гэсэн өөрийн санал дүгнэлтийг нэмэрлэхийг хичээв. Энэ үндсэн дээр англи, монгол хэлний хэлзүй, үгийн сангийн зэрэгцүүлсэн судалгааны салбарт шинэ мөр гаргахыг эрмэлзсэн болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 228
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :