Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголд гаршуулж буй хүдрийн биологи, зан араншингийн онцлог



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2585
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : ороо, хээлтүүлэг, жин, өсөлт хөгжилт, галбир, бие цогцос, тэжээллэг, үржил

Аннотаци

Байгаль газарзүй, амьд ертөнцийн хувьсах түүхэн хөгжлийн үе шатыг дамжсаар үүссэн хүдэр нь экосистемийн тогтолцооны нэгэн чухал гишүүн бөгөөд улаан номонд орсноос гадна нэн ховор амьтны ангилалд хамаарагдана. Зэрлэг хүдэр Монгол оронд ховордсон, бие дааж бага судлагдсан, цаашид устаж үгүй болох аюул тулгарч байгаа тул түүнийг гаршуулах явцдаа нарийвчлан судалж генефондыг нь хамгаалж хүдрийг гаршуулж үржүүлэхэд дагаж мөрдөх гарын авлага материал бий болгох зайлшгүй шаардлагын үүднээс энэхүү сэдвийг сонгон авч ажилласан болно.
Зорилго: Монгол оронд гаршуулж буй хүдрийн биологийн онцлог, зан араншинг судлан тогтоох зорилгоор түүний амьдын жин, өсөлт хөгжилт, хүдрийн галбир, бие цогцсын онцлог, тэжээл, тэжээллэг, үржлийн биологийг судлах
Судалгааны хэрэглэгдэхүүн ба аргазүй: Манай судалгааны баг Хан Хэнтийн нурууны салбар уулс,Улиастай, Баянгол, Даваатын даваа, Шар хоолойн эх, Ёлт, Бугат, Ар Бугат, Тэрэлж, Заан Тэрэлж зэрэг газруудаас 1988 оноос зэрлэг хүдэр барьж гаршуулан тэжээж дасгасаар 35 хүдэрт судалгаа хийсэн. Хүдрийн хоол боловсруулах эрхтэн, амьсгал, шээс бэлгийн эрхтний бүтцийг анатомийн задлан шинжилгээний аргаар, этологийн судалгааг хронометражийн аргаар, үржлийн биологийг ердийн болон хэсэгчилсэн хээлтүүлгийн аргаар, биеийн бүтэц зүй, хэмжилт хийх судалгааг уламжлалт аргаар, тэжээллэгийн судалгааг чийг хатаах, протейныг Кьелдалийн, тослогийг Сокослетийн, эслэгийг хурдавчилсан аргаар, гуурыг К.Грунины, Гельминтыг Шейтерын аргаар тус тус тодорхойлов.
Үр дүн : Эр хүдэр буюу гирээ дунджаар 12 кг, эм хүдэр буюу гирэгчин 11кг амьдын жинтэй байна. Эр хүдэр буюу гирээ нь хавар 10 кг, эм хүдэр буюу гирэгчин 8,5 кг, харин намар дээрх дарааллаар гирээ 12 кг, гирэгчин 11 кг амьдын жинтэй байна. Намрын улиралд гирээ 2,0 кг буюу 16,6 хувиар, гирэгчин 2,5 кг буюу 22,7 хувиар амьдын жин нь нэмэгддэг байна. Хүдрийн биеийн хэмжээсийн онцлог нь бөгсөн бие нь өндөр, цээжин бие нь харьцангуй дор байгаа нь түүний бөгтөр бие цогцосноос шууд харагдана. Сэрвээний өндөр 56, хондлойн өндөр 68 см байгаагаас харахад бөгсөн бие нь цээжнээс даруй 12 см өндөр байна. Цээжний бүслүүр 54-57см, биеийн ташуу урт нь мөн л 52-57 см байгаа нь хүдэр гэдэг амьтан үнэхээр өчүүхэн жижигхэн, жин багатай амьтан болохыг нотолж өгч байна. Зөвхөн хөлийн шилбэний харьцааг харвал хойд шилбэ урд шилбэнээс 9 см –ээр өндөр байлаа. Хүдрийн тэжээлийн химийн найрлаганд органик бодис 91-
97.8%, протейн
16.5-
32.6%, тослог
4.65-
9.12%, эслэг
3.02-
28.94%, азотгүй хандлаг бодис
32.4-
66.1% , үнс
2.16-
8.98%-иар тус тус агуулагдаж байна. Протейноор хушны шилмүүс, нохойн хошуун навч, хөвд /
22.85-
32.61%/ тослогоор хаг, ногоо, нохойн хошууны навч, хушны шилмүүс /
6.55-
9.12% / , азотгүй хандлаг бодис /
63.67-
66.09% / тус тус давуу байхад эслэгийн агуулагдах хэмжээ хаг, нохойн хошууны навчинд /
3.02-
10.46%/ бага байв. Идсэн тэжээлийн бүтцийг авч үзвэл зуны улиралд хаг 17-21%, хөвд 7-9%, ногоо 9-13%, нохойн хошууны навч, хушны навч тус бүр 28-32%-аар тус тус орсон байхад өвлийн улиралд хаг 60-63% хөвд 3-7%, өвс 24-28% хушны шилмүүс 3-7% байв. Хүдрийн үс уг руу цагаан, дунд хэсэг нь цайвар, үзүүр хэсэг рүүгээ бор өнгөтэй байна. Голгүй учраас хугарамтгай, тасрамтгай, наалдамхай, үсний уг булцуу нь арьсанд гүн суугаагүйн улмаас амархан сугарамтгай, унамтгай байна гэж үзлээ. Хүдрийн толгойн ясны хэмжээсийг 9 үзүүлэлтээр, краниометрийн зарим заалтыг тодорхойлоход титмийн сэртэн 0,44, үеийн сэртэн 0,26 титмийн доод эрүүний заалт 0,47, үеийн сэртэн доод эрүүний заалт 0,28, духны ясны өргөний заалт 0,29 байна. Хүдэр нийт 34 шүдтэй байдаг бөгөөд гирээ, гирэгчин хоёуланд нь соёо байна. Хүдэр олон тасалгаатай угтал ходоодтой (proventriculus). угтал ходоод нь гүзээ, хэрхнэг, сархинагаас тогтоно.Нарийн гэдэс- (intestinum tenne) харьцангуй богино хэмжиж үзэхэд (метр) 3м60см –ээс 8м10 см урт байна. Хүдрийн бүдүүн гэдэс (intestinum crossum) түүний нэг хэсэг болох олгой (cecum) маш урт бөгөөд 120-162 см байна. Хоёр эвэрт хэв шинжийн савтай бөгөөд үржлийн эрхтэн үтрээнээс савны хүзүүвч хүртэл 7 см, савны хүзүүвчээс эвэрний уг хүртэл 4,5 см, хээлгүй савны атираатсан хоёр эвэр тус бүр 5,5 см урт байна. Нас гүйцсэн хүдрийн уушиг 185 гр жинтэй байв. Баруун, зүүн талын уушиг 4 хэлтэртэй ба урд хэлтэр (lobus cranialis pulmonalls) хамгийн том. Баруун урд хэлтэр нь зүрхийг ороож байрласан зүүн талынхтай харьцуулбал тэгш бус хэмтэй байгаа нь бусад амьтдад ажиглагддаггүй онцлог болно. Хүдрийн ороо хөөцөлдөөн 11-р сарын дунд үеэс буюу (өвлийн эхэн сараас), 12 сарын сүүл ч, 1-р сарын дунд үе буюу (өвлийн адаг сар) хүртэлх хугацаанд явагдана. Бүртгэлээр гирэгчин 6 сар буюу 175- 180 хоног хээлээ тээж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 334
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :