Цэргийн хөгжмийн үүсэл хөгжил, түүхэн уламжлал, хөгжмийн зэмсгийн төрөл ангилалын тухай өгүүлж улмаар Монгол цэргийн хөгжмийн шинэ үеийн түүхийг Монголын хөгжмийн соёлын эрт, эдүгээтэй уялдуулахын зэрэгцээ орчин үеийн Монгол цэргийн хөгжим буюу “гуулин үлээвэр хөгжим”-ийн зэмсгүүдийн эгшиглэгээний онцлог, тэдгээрийг хэрхэн ангилдаг, үлээвэр найрал хөгжмийн бүтэц, бүрэлдэхүүний тухай, мөн хугацаат цэргийн албан хаагчдын дунд цэргийн хөгжим дайчдын сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа хийж түүний үр дүнг үзүүлсэн.
Цэргийн үлээвэр хөгжим нь Монголын хөгжмийн урлагийн хөгжлийн түүхнээ, ялангуяа ХХ зууны эхэн хагасын хөгжилд нэн чухал үүрэг гүйцэтгэсэн, Монголын шинэ үеийн хөгжмийн урлагийн үндэс суурийг чухамдаа цэргийн хөгжим тавьсаныг үндэс нотолгоотойгоор тусган харуулав.
Цэргийн хөгжимчдийн сургалт бэлтгэл, цэргийн хөгжмийн уран бүтээл, ур чадварын тухай өгүүлэхийн зэрэгцээ ХХ зууны эхний хагаст цэргийн анги, салбарын хөгжимчдийг бэлтгэхдээ зөвхөн дотооддоо, тухайлбал цэргийн найрал хөгжимд буюу хөгжмийн салаанд цэрэг, сурагчаар элсүүлэн дагалдан сургаж байсан бол 1950-иад оноос хөгжимчин, удирдаач, уран бүтээлчдийг бэлтгэх сургалт, бэлтгэлийн тогтолцоо мэргэжлийн түвшинд бүрдэж, гадаад дотоодын цэргийн сургуулиудад цэргийн хөгжмийн удирдаач, хөгжимчдийг бэлтгэх болсноор уран бүтээл, урын санд нь ч асар их өөрчлөлт орсныг тодотгон харуулсан.
Эцэст нь ХХ зууны цэргийн хөгжмийн түүхийн гол үйл явдлын он дарааллын хэлхээсийг хүснэгтээр үзүүлж, цэргийн хөгжим цэргүүдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг тухай судалгааны үзүүлэлтийг графикаар гарган, диссертацид нэр нь дурдагдсан хөгжмийн зэмсэг, хөгжмийн нэр томъёоны тайлбарыг хадаж, Монголын цэргийн хөгжмийн удирдаачдын нэрс, Орос-Зөвлөлтийн мэргэжилтэн болон МУ-ын УГЗ цол хүртсэн цэргийн хөгжмийн уран бүтээлчдийн тухай танилцуулгыг хавсралтад орууллаа.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0