Манай улсад метал боловсруулах үйлдвэрлэл хөгжөөгүй, машин механизм, тэдгээрийн эд ангийг үйлдвэрлэдэггүй учраас зөвхөн импортоор өөрийн орны зах зээлийн хэрэгцээг хангаж байгаа гэж дүгнэж болно. Сүүлийн арван жилд уул уурхай, барилга замын салбар эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед өндөр үнтэй төрөл бүрийн машин механизм, тоног төхөөрөмжийг өргөн ашиглах болсноор манай улсын импортын үлэмж хэсгийг уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизмын сэлбэг, хэрэгсэл эзлэх болжээ. Энэхүү бүтээлээр өндөр элэгдэлийн орчинд ажиллаж ашиглалтаас түргэн гардаг уул уурхайн машин механизмын бул хэлбэрийн эд ангийг сэргээн засварлах бүтээмжийг нэмэгдүүлэхэд өндөр ширээлтийг ашиглах боломжийг судалсан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0