Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хорьдугаар зууны монгол хүний нэрийн давтамжийн судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2555
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : Хорьдугаар зууны монгол хүний нэрийн давтамжийн судалгаа

Аннотаци

ХХ зуунд Монгол улсад хэрэглэж ирсэн түгээмэл нэрүүд, нэрийн төрөл зүйлүүдийн эзлэх хувь хэмжээ, нэрийн давтамжийн цуваа, түүний динамик, нэр шинэчлэлийн он цаг зэргийг анх удаа тодорхойлсонд диссертацийн гол ач холбогдол оршино. Энэ нь цаашдын он жилүүдэд /тухайлбал ХХI зуунд/ монгол хүний нэр яаж өөрчлөгдөн хувьсахыг харьцуулан судлахад шаардлагатай суурь эх хэрэглэгдэхүүн бий болгож байгаа юм. Хүний нэрийг олон янзаар буруу зөрүүтэй бичиж бүртгэл мэдээллийн ажилд төвөг учруулж байгааг тодорхой баримтуудаар гарган тавьж Монгол хүний нэрийн зөв бичих зүйн толь гаргах шаардлагатай байгааг харуулсан. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд олон арван хүүхдэд хүний нэр байхад тохиромжгүй утгатай нэр өгснийг илрүүлж “Монгол улсын гэр бүлийн хууль”-д нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлсэн зэргээрээ энэхүү судалгааны ажлын практик ач холбогдол тодорхойлогдоно. 1.XX зуунд Монголын нийгэмд гарсан томоохон түүхэн өөрчлөлтүүд, тухайлбал 1921 оны ардын хувьсгал, 1930-аад оны шашин сүм хийдийн талаар явуулсан бодлого, 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, дэлхийн II дайны үед Зөвлөлтийн ард түмэнд туслан сэтгэл зүрхээрээ хамт байсан, дайны дараах энх цагийн бүтээн байгуулалт, нэгдэлжих хөдөлгөөн, атар газар эзэмших хөдөлгөөн, соёлын довтолгоо, социалист бүтээн байгуулалт, аж үйлдвэржүүлэлт, монгол хүн сансарт ниссэн, 1990-ээд оноос үндэсний ухамсар дахин сэргэсэн зэрэг түүхэн үйл явдлууд XX зууны монгол хүний нэрийн санд зохих ул мөрөө үлдээсэн байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 150
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :