Үндэслэл:
Алма-Ата хотод 1978 онд хуралдсан ДЭМБ-ын чуулган хямд өртгөөр өндөр үр дүнд хүрэх арга бол эрүүл мэндийн анхан шатны тусламж болохыг тунхаглан, урьдчилан сэргийлэх чиглэлийг анагаах ухааны сургуулийн сургалтын хөтөлбөрт түлхүү тусган, ерөнхий мэргэжлийн эм-чийг бэлтгэх бодлого дэлхий нийтийн хандлага болсон.
ЭМШУИС нь Ерөнхий мэргэжлийн эмч бэлтгэх сургалтын нэгдмэл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд 10 жил өнгөрч, сургалтын үйл явцыг төлөвлөх, хэрэгжүүлэх ажилд багш нар туршлагажиж, нэгдмэл хөтөлбөр, стандарт, сургалтын технологи, чанарын баталгаа, сургалтыг хөтлөн явуулах шинэ аргуудыг эзэмшиж, сонгон суралцах хичээл, оюутны бие даалт жинхэнэ утгаараа хөгжиж эхэллээ. Сургалтын бодлого үйл ажиллагаанд тогтмол үнэлгээ хийж, сургалтын явцыг 5 болон 10 жилээр төлөвлөн хэрэгжүүлэх нь академик сургалт, боловсролын үйлчилгээний бодлогыг хэрэгжүүлэх үндсэн чиглэл болно.
Дэлхийн болон бүс нутгийн улс орнуудын боловсролын чиг хандлага ижилсэн ойртож байгаа даяаршлалын үед Монголын анагаахын боловсролын салбарын хөгжил, өнөөгийн хүрсэн түвшинг тогтоох үүднээс жишиг болгон ЭМШУИС-ийн Анагаахын салбарын сургалтын нэгдмэл хөтөлбөрт үнэлгээ хийх, цаашдын зорилтыг тодорхойлох зорилгоор энэхүү сэдвийг сонгон авч судалсан болно.
Судалгааны ажлын зорилго:
Ерөнхий мэргэжлийн эмч бэлтгэх сургалтын нэгдмэл хөтөлбөрт дүн шинжилгээ хийн, уламжлалт сургалтын загвартай харьцуулан судлаж, чанарын үнэлгээний үзүүлэлтүүдийг тогтоох
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй:
Судалгаанд ЭМШУИС-ийн Анагаах ухааны сургуулийн сургалтын нэгдмэл хөтөлбөрөөр хичээллэж байгаа II-YI дамжааны нийт 1842 оюутан, 116 багш, удирдах ажилтнууд, Улаанбаатар хотын 6 дүүрэг, 21 аймгийн эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлгүүдэд ажиллаж байгаа нийт 653 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, удирдлагуудыг хамруулсан ба хүний их эмч бэлтгэх 1942, 1947, 1949, 1955, 1968, 1975, 1978, 1981, 1985, 1987, 1990, 1992, 1996, 1998, 2005, 2008 онуудын сургалтын төлөвлөгөөнүүд, суралцагсдаас авсан 33 төрлийн, төгсөгчдөөс авсан 16 төрлийн, багш нараас авсан 11 төрлийн асуулт бүхий асуумж, багш нар болон сургалтын бодлого төлөвлөлтийг хариуцан ажиллаж байсан мэргэжилтнүүдтэй хийсэн зорилтот бүлгийн ярилцлагын материал зэргийг ашиглав. Судалгааг нэгэн агшны дискриптив загвараар тооны болон чанарын судалгааны аргыг ашиглан 2006-2009 оны хооронд ЭМШУИС-ийн Анагаах Ухааны Сургууль, Сургалтын албыг түшиглэн гүйцэтгэж баримт бичгийн дүн шинжилгээ, асуумж судалгаа, зорилтот бүлгийн ярилцлагын аргуудаар мэдээллийг цуглуулж, сургалтын нэгдмэл хөтөлбөрт суралцагсдын сэтгэл ханамжийн, төгсөгчдийн мэдлэг, чадвар, хандлагын, гүйцэтгэлийн 3 түвшингийн үнэлгээ хийв. Судалгааны ажлын үр дүнгийн хүснэгт, дүрслэл, статистик боловсруулалтыг Microsoft Office-2007 иж бүрдэл, SPSS-
12.
0.1 программуудыг ашиглан гүйцэтгэв.
Үр дүн:
1.Сургалтын нэгдмэл хөтөлбөрт хийсэн дүн шинжилгээ
1.1.Суралцагсдын сэтгэл ханамжийн түвшин
•Сургалтын нэгдмэл хөтөлбөрөөр суралцагсдын сэтгэл ханамжийн ерөнхий түвшинг Ликертийн хэмжүүрээр тодорхойлоход дундаж утга
3.41, нийт судалгаанд хамрагдагсдын
90.8 хувь нь дундаас дээш, хангалттай гэсэн үнэлгээ өгсөн.
•Судалгаанд хамрагдсан багш нарын
72.23 хувь нь сургалтын нэгдмэл хөтөлбөрт дундаас дээш, хангалттай,
27.77 хувь нь хангалтгүй гэж үнэлэв.
•Төгсөгчдийн
94.1 хувь нь сургалтын нэгдмэл хөтөлбөрт дундаас дээш, хангалттай ,
5.9 хувь нь хангалтгүй үнэлгээ өгсөн байна.
1.
2.Суралцагсдын мэдлэг, чадвар, хандлага буюу цогц чадамж
•Суралцагсдын ерөнхий суурь хичээлд үзүүлсэн сурлагын амжилт
94.4 хувь, чанар
28.1 хувь, голч оноо
2.7 байна.
• Суралцагсдын мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлийн сурлагын амжилт
82.3 хувь, чанар
50.6 хувь, голч дүн
2.5 байна.
•Төгсөлтийн шалгалтанд төгсөгчдийн үзүүлсэн сурлагын амжилт
96.8 хувь, чанар
72.1 хувь, голч дүн
3.0 байна.
1.
3.Гүйцэтгэлийн үнэлгээ
1.
4.Төгсөгчдийн эмчлэх эрх авах лицензийн шалгалтанд үзүүлсэн дүн дунджаар
79.92 хувь байна.
2.Сургалтын уламжлалт хөтөлбөрийг нэгдмэл хөтөлбөртэй харьцуулан судалсан үр дүн
Сургалтын нэгдмэл хөтөлбөрийг уламжлалт сургалтын загвартай харьцуулахад сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалын хувьд сургалтын нэгдмэл хөтөлбөр нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих, аливаа өвчний эрсдэлт хүчин зүйлүүдийг бууруулах, хам шинжээр хувь хүний онцлогт тохируулан оношлох, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, гаж зуршлаас сэргийлэх, нөхөн сэргээхэд чиглэсэн. Сургалтын хөтөлбөрийн загварын хувьд ЭМШУИС-ийн сургалтанд 2000 оноос хэрэгжүүлж байгаа сургалтын нэгдмэл хөтөлбөр нь хичээлийн сэдэв, агуулгын давхардлыг багасгахад чиглэгдсэн, салбар шинжлэх ухааны судлах агуулгыг эрхтэн тогтолцооны түвшинд нэгтгэн, эмнэл зүйн ур чадварыг шугаман сургалтаар бага дамжаанаас эхлэн эзэмшүүлж, дамжаа ахих тутам судлах агуулгын хүрээ өргөсөж, түвшин өндөрсөж байхаар загварчлагджээ. Хөтөлбөрийн агуулгын багтаамжийн хувьд лекцийн хичээлийн цаг сургалтын нэгдмэл хөтөлбөрт шилжсэнээр
11.3 хувиар, дадлагын хичээлийн цаг
21.9 хувиар буурч, семинарын цаг
10.1 хувиар нэмэгдсэн ба харин уламжлалт сургалтын хөтөлбөрт бие даалт, сонгон суралцах хичээлийн цагууд тусгагдаагүй байсан нь сургалтын нэгдмэл хөтөлбөрт тусгагдаж нийт агуулгын багтаамжийн
22.1 хувийг бие даан суралцах цаг,
22.2 хувийг сонгон суралцах хичээлийн цаг эзэлж байна. Оюутны үнэлгээний тогтолцоог харьцуулан судлахад уламжлалт сургалтанд онолын мэдлэгийг амаар болон сорилоор, ур чадварыг гардан үйлдлээр үнэлж байсан бол сургалтын нэгдмэл хөтөлбөрөөр суралцаж байгаа суралцагсдын үнэлгээнд үнэлгээний шинэ арга технологуудыг нэвтрүүлж, суралцагсдын эзэмшсэн мэдлэг, ур чадварын түвшинд тохирсон үнэлгээний арга хэрэгслийг хэрэглэж байна. Анагаахын чиглэлээр суралцагч оюутнуудын суралцах хугацаанд өгөх шалгалтын тоо 39, нэг улиралд өгөх шалгалтын дундач тоо
3.25 байгаа нь ЭМШУИС-ийн хэмжээнд хамгийн цөөн нь юм. Харин уламжлалт сургалтын хөтөлбөрөөр суралцагсдын нийт шалгалтын тоо 56, нэг улиралд өгөх шалгалтын дундач тоо
5.3 байна. Нэгдмэл хөтөлбөрөөр суралцагсдын төгсөлтийн шалгалтанд үзүүлсэн амжилтыг уламжлалт сургалтын хөтөлбөрөөр төгсөгчидтэй харьцуулан судлахад уламжлалт хөтөлбөрөөр суралцагсдын сурлагын дундаж амжилт онолын шалгалтанд
93.9 хувь, чанар
80.2, голч дүн
3.1 байхад нэгдмэл хөтөлбөрөөр суралцагсдын сурлагын дундаж амжилт
96.1 хувь, чанар
85.5, голч дүн
3.4 байна. Уламжлалт хөтөлбөрөөр суралцагсдын сурлагын дундаж амжилт дадлага шалгалтанд
96.6 хувь, чанар
68.0, голч дүн
2.8 байхад нэгдмэл хөтөлбөрөөр суралцагсдын сурлагын дундаж амжилт
97.6 хувь, чанар
58.7, голч дүн
2.6 байна. ЭМШУИС-ийг төгсөгчдийн эмчлэх эрх авах шалгалтанд үзүүлсэн сүүлийн 6 жилийн амжилт, чанарын нийлбэр дундаж
79.2 хувь буюу (B) дунджаас дээш түвшинд, Бусад АУДэС-ийн төгсөгчдийн хувьд
74.7 хувь буюу (C) дундаж түвшинд байна.
Дүгнэлт:
1.ЭМШУИС-ийн Анагаахын сургуулийн Ерөнхий мэргэжлийн эмч бэлтгэх сургалтын хөтөлбөрт өгсөн оюутан, багш нар болон төгсөгчдийн сэтгэл ханамжийн ерөнхий түвшин, төгсөгчдийн мэдлэг, чадвар, хандлагын түвшин буюу цогц чадамж дунджаас дээгүүр байна. Төгсөгчдийн эмчлэх эрх авах шалгалтанд үзүүлсэн амжилт бусад анагаахын сургуулиудтай харьцуулахад өндөр байна.
2.Сургалтын нэгдмэл хөтөлбөрийг уламжлалт сургалтын загвартай харьцуулахад урьдчилан сэргийлэх анагаах ухаан, эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн, анагаах ухааны боловсрол судлалын хөгжлийн чиг хандлагад нийцсэн, сургалтын хөтөлбөрт тэнхмийн хичээлийн цаг харьцангуй багасаж, оюутан бие даан сонгон суралцах боломж нэмэгдсэн, үнэлгээний шинэ арга технологуудыг нэвтрүүлж, суралцагсдын эзэмшсэн мэдлэг, ур чадварын түвшинд тохирсон үнэлгээний арга хэрэгслийг хэрэглэсэн, хөтөлбөрийн агуулгыг шалгалтаар нэгтгэн зангидаж шалгалтын тоо буурсан байна.
3.Сургалтын нэгдмэл хөтөлбөрийн чанарын үнэлгээний үзүүлэлтүүдийг 9 үндсэн үзүүлэлтээр тогтоов.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0