Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Анагаахын оюутны эмнэлзүйн ур чадварын үнэлгээг боловсронгуй болгох зарим асуудалд



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2562
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : найдвартай байдал, ялгах индекс, хүндийн зэрэг, төлөвлөгдсөн зорилготой эмнэлзүйн шалгалт, эмнэлзүйн ур чадвар

Аннотаци

Үндэслэл: Эмнэл зүйн ур чадварын үнэлгээг боловсронгуй болгох, оюутны эзэмшсэн мэдлэг, чадварыг бодитой үнэлэхийн тулд шалгалтын үнэлгээг тогтмол хийх шаардлагатай бөгөөд энэ чиглэлээр анагаахын оюутны мэдлэгийг үнэлэх олон хувилбарт сорилын шалгалтанд үнэлгээ, судалгаа хийгдэж байсан. Харин эмнэл зүйн ур чадварын үнэлгээний шинэ аргууд нэвтрээд багагүй хугацаа өнгөрсөн боловч тухайн чиглэлээр хийгдсэн судалгаа хомс байгаа бөгөөд олон улсын түвшинд хэрэглэдэг үнэлгээний аргын практик ач холбогдлыг өөрийн орны нөхцөлд тодорхойлох, түүнийг цаашид боловсронгуй болгох зорилгоор уг сэдвийг сонгон авсан болно.
Зорилго: Анагаахын оюутны эмнэлзүйн ур чадварыг үнэлэх Төлөвлөгдсөн Зорилготой Эмнэлзүйн Шалгалтанд дүн шинжилгээ хийж, үнэлгээг боловсронгуй болгох арга замыг тодорхойлох
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгааг нэгэн агшны дескриптив загвараар хийсэн ба судалгаанд 2004-2010 оны Төлөвлөгдсөн Зорилготой Эмнэлзүйн Шалгалт болон Төлөвлөгдсөн Зорилготой Гардан Шалгалтанд хамрагдсан 4624 оюутны дүн, шалгах хуудсын үнэлгээ, уг шалгалтанд хэрэглэсэн 25 өртөөний 225 эмнэлзүйн тохиолдол хамрагдсан. Судалгааны мэдээ, мэдээллийг тоон судалгааны аргаар цуглуулсан ба Кудер-Ричардсон 20 томьёололын арга, ялгах индекс, хүндийн зэрэг, босго оноо тодорхойлох зэрэг аргыг хэрэглэн статистик боловсруулалт хийхэд “Microsoft office-2007” иж бүрдэл, “Uniface-3,0” программ, “Scantron ЕS 2010” программыг ашиглав.
Үр дүн: Шалгалтанд ашиглаж байгаа зарим эмнэлзүйн тохиолдол нь (17,46%) өртөөний найдвартай байдалд нөлөөлж чадахгүй байгаа ба ТЗЭШ-I-д босго оноо РО=60, ТЗЭШ-II-д босго оноо РО=65, ТЗЭШ-III-д босго оноо РО=70 байхад бүх өртөөний найдвартай байдлын коэффициент хамгийн өндөр байгааг судалгаагаар тогтоов. Мөн шалгалтын түвшин нэмэгдэх тусам хүндийн зэрэг нэмэгдэж хөнгөн болж (p<
0.05) байна. Ялгах индекс нь босго оноо болон шалгалтын хүндийн зэргээс хамаарч байгаа ба шалгалтын ялгах индекс болон хүндийн зэрэг хоорондоо урвуу хүчтэй хамааралтай (r=-
0.90-
0.92; p<
0.000). Оюутны эмнэлзүйн ур чадварыг үнэлэхэд ашиглаж байгаа эмнэлзүйн тохиолдлуудыг хичээлийн сэдэв зорилгоос нь үндэслэн ангилж тодорхойлоход эмнэлзүйн тохиолдлууд нь (
92.5-95%) хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн, агуулга сэдэвтэйгээ ерөнхийдөө нийцсэн, агуулгын уялдаа зарим хэсэгт алдагдсан, илэрхийлсэн санаа ойлгомжтой, шалгалтын өртөөний зорилгод нийцсэн байна. Эмнэлзүйн тохиолдлуудыг сонгон авахдаа хичээлүүдийн агуулгыг тодорхой хэмжээгээр хамруулдаг боловч хичээлийн багтаамж, агуулгын хэмжээг харгалзан үзэхгүйгээр сонгосон байна. Эмнэлзүйн ур чадварыг үнэлэх олон аргууд байдгаас Анагаахын салбарын төгсөлтийн өмнөх сургалтанд эмнэлзүйн ур чадварыг Төлөвлөгдсөн Зорилготой Эмнэлзүйн Шалгалт (ТЗЭШ) болон Төлөвлөгдсөн Зорилготой Гардан Шалгалт (ТЗГШ)-аар үнэлдэг. Судалгаагаар нэг эмнэлзүйн тохиолдлоор асуудлыг шийдвэрлүүлэн дүгнэх, 4 өртөө бүхий ТЗГШ-ын найдвартай байдал КР20=
0.36-
0.40 байх ба оюутнууд шалгалтын өртөөнүүдээс олж авсан мэдээллээрээ асуудлыг бие даан шийдвэрлэх чадвар сул (p<
0.05) байна. Эмнэлзүйн ур чадварын төгсөлтийн үнэлгээ нь явцын үнэлгээтэйгээ шууд сул (rI, II=
0.20; p=
0.001, rII, III=
0.32; p<
0.001) хамааралтай байна. Ерөнхий мэргэжлийн эмч мэргэжлээр төгсөгчдийн эмнэлзүйн ур чадварын үнэлгээ болон онолын мэдлэгийн үнэлгээ нь хоорондоо шууд сул хамаарал (r=
0.15; p<
0.01) байгаа бөгөөд онолын мэдлэгийн түвшин эмнэлзүйн ур чадварын түвшингийн хооронд төдийлөн хамааралгүй (t=
2.43) байна.
Дүгнэлт: ТЗЭШ -д ашиглаж буй эмнэлзүйн тохиолдлууд нь агуулга сэдэвтэйгээ нийцсэн (
92.5-95%), сургалтын хөтөлбөрт тусгасан агуулгыг хамарч чадсан ба шалгалтын найдвартай байдал KP20=
0.48-
0.54, өртөөний даалгаврууд нь оюутнуудыг ур чадварын түвшингээр нь (DI=
0.45-
0.92) ялгаж байгаа боловч нийт эмнэлзүйн тохиолдлын
17.46% нь найдвартай байдлын коэффициентод нөлөөлөхгүй,
33.86% нь хүндийн зэрэг доогуур (D=
91.67-100),
2.1% нь оюутны эмнэлзүйн ур чадварын түвшинг ялгаж чадахгүй (DI=0) байна. ТЗГШ нь оюутнуудын асуудлыг бие даан шийдвэрлэх, нэгтгэн дүгнэх чадварыг дүгнэдгээрээ ТЗЭШ-ээс давуу талтай ба нэг эмнэлзүйн тохиолдлоор асуудлыг шийдвэрлүүлэн дүгнэх, 4 өртөө бүхий ТЗГШ-ын найдвартай байдал бага (КР20=
0.36-
0.40) байна. Эмнэлзүйн ур чадварын төгсөлтийн үнэлгээ нь явцын үнэлгээтэйгээ шууд сул (rI, II=
0.20; p=
0.001, rII, III=
0.32; p<
0.001) хамааралтай ба ерөнхий мэргэжлийн эмч мэргэжлээр төгсөгчдийн эмнэлзүйн ур чадварын үнэлгээ болон онолын мэдлэгийн үнэлгээ нь хоорондоо шууд сул (r=
0.15; p<
0.01) хамааралтай байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 274
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :