1. Вербаль харилцааг тогтолцооны хандлагын үүднээс авч үзэн, хэлэхүйн үйлдлийн тогтолцоо, төрөл, давтамж, түүний гүйцэтгэх иллокутив үүргээр нь ангилах боломжийг тогтоосонд энэхүү ажлын шинэлэг тал оршино.
2. Вербаль харилцаа нь ЕБС-ийн англи хэлний үндэсний цуврал сурах бичгийн үндэс болохыг судалгаагаар тогтоосон.
• Вербаль харилцаа нь зорилгын талаасаа харилцаанд орох сэдэл ба шийдэх зорилго, зорилтуудын тогтолцоо, иллокутив чанартай хэлэхүйн үйлдлийн тогтолцоо болох нь тогтоогдов.
• Харилцааны зорилго шийдэх нь иллокутив үйлдлийн үндсэн тодорхойлогч шинж болох (F) үүргийг хэрэгжүүлэх, өөрөөр хэлбэл, харилцааны тодорхой үүргийн биелэлтийг хангах үйл ажиллагаатай холбоотой юм. Иймээс бид хэлэхүйн үйлдлийн төрөл, хэлэхүйн үйлдлийн дэд төрлийг англи хэлний материалд (English 1-6 сурах бичиг) тулгуурлан ялгаж эдгээр сурах бичигт хэлэхүйн үйлдлийн 45 дэд төрлийг илрүүлж ангилав.
• Хэлэхүйн үйлдлийн төрөл нь харилцааны тактикуудыг илэрхийлдэг бөгөөд өгүүлэмж /высказывание/-ийн олон хувилбараар илэрч байна. Жишээ нь, талархал илэрхийлэх хэлэхүйн үйлдэл нь 13 хувилбар байх бөгөөд эдгээр нь талархал илэрхийлэх хэлэхүйн үйлдлийн дэд тогтолцоог үүсгэж байна.