Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Төмсний зах зээлийн “РАМ” шинжилгээ



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3461
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Матриц, Үнэ, Харьцаа, Ашиг, Татвар, Татаас, бодлого, хөдөө аж ахуй,

Аннотаци

Судалгааны ажлын зорилго: Төмсний үйлдвэрлэлд төрөөс баримталж буй бодлого, зах зээл, гадаад худалдааны үзүүлэх нөлөөллийг цогц байдлаар судалж, цаашдын хандлагыг тодорхойлж, зөвлөмж боловсруулахад оршино. Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд доорх зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:
1. Төмсний зах зээлийг шинжилж, үйлдвэрлэлийн байршил, үйлдвэрлэгчийн хэв шинж, судалгааны хамрах хүрээг тодорхойлох;

2. Төмсний эрэлт, нийлүүлэлтийн функцыг тооцоолж, зах зээлийн тэнцвэрийг тодорхойлох;

3. Төмсний зах зээлийн орц, гарцын санхүүгийн (хувийн) болон эдийн засгийн (нийгмийн) үнээр илэрхийлэгдсэн орлого, зардлыг тооцох;

4. Төмсний үйлдвэрлэлийн шууд бус татаас, татварын хэмжээг тодорхойлох;

5. Монгол улс төмс үйлдвэрлэлийн хувьд харьцангуй давуу талтай эсэхийг тодорхойлох;

6. Төмс үйлдвэрлэлийн хувийн болон нийгмийн ашигт байдлыг тодорхойлох;

7. Өрх, ААН-ийн төмс үйлдвэрлэлийн шийдвэр гаргалтад таатай нөлөө үзүүлэхүйц төрийн бодлого, арга хэмжээний талаарх санал дэвшүүлэх.
Энэхүү нэг сэдэвт бүтээл нь удиртгал хэсэг, 3 үндсэн бүлэг, 18 дэд бүлэг, дүгнэлт, санал, ашигласан материал, хавсралт зэргийг агуулсан 190 нүүр хуудас, 64 хүснэгт, 51 зураг, 23 хавсралтаас бүрдэнэ.
Нэгдүгээр бүлэг. ”Хөдөө аж ахуйн бодлогын шинжилгээний тухай онолын ойлголт, шинжлэх ухааны үндэслэл”:
Аливаа салбарт ямарваа нэгэн байдлаар төрөөс хууль, бодлого, төсөл хөтөлбөрөөр дамжууланзохицуулалт хийдэг ба уг зохицуулалтын арга хэмжээний хувилбар бүрийг үнэлэх логик дараалал бүхий оновчтой арга замыг зөв тодорхойлох шаардлагатай байдаг. Иймд тус бүлэгт ХАА-н бодлогын бүтцийн бүрэлдэхүүн хэсэг болох стратеги, бодлого, зорилго, хязгаарлалт, тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, хөдөө аж ахуйн үнийн бодлого, макро эдийн засгийн бодлого, төсвийн хөрөнгө оруулалтын бодлого гэсэн ХАА-н салбар дахь үндсэн 3 бодлого, тэдгээрийн арга хэрэгсэл, төрөл, үйлдвэрлэлд үзүүлэх нөлөөлөл, бодлогын шинжилгээний матриц, түүний судлагдахуун, зорилго, тэнцэтгэл, өгөгдөл, үр дүн, санхүүгийн үнэ, түүгээр илэрхийлэгдсэн төсөв, түүний бүтэц, шинжилгээ, орц, гарцын мэдээлэл цуглуулах үйл явц, санхүүгийн үнээр илэрхийлэгдсэн өгөөж зардлын шинжилгээ, бүтээгдэхүүний, эдийн засгийн үнэ, ерөнхий тэнцвэрт байдлын загвар дахь эдийн засгийн үнэ, хүчин зүйлсийн эдийн засгийн үнэ, арилжаалагдах орц, түүний эдийн
засгийн үнэ, тэдгээрийн тооцоолол, эдийн засгийн үнээр илэрхийлэгдсэн өгөөж зардлын шинжилгээ, бодлогын шинжилгээний матрицын харьцаа зэргийг онолын түвшинд авч судалсан.
Хоёрдугаар бүлэг. ”Төмсний зах зээлийн өнөөгийн төлөв байдал”:
Төмсний хэрэгцээ, хэрэгцээний бүтэц, эрэлт, түүний бүтэц, өрхийн эрэлтэд хүчин зүйлсийн үзүүлэх нөлөөлөл, төмсний тариалалт, үйлдвэрлэлийн байршил, бүтэц, нэг га талбайн ургац, манай улсад нутагшсан болон шинээр тариалж буй төмсний сорт, үйлдвэрлэлд үзүүлэх хүчин зүйлсийн нөлөөлөл, гадаад болон дотоод зах зээл дэх үнийн түвшин, төмсний эрэлт, нийлүүлэлийн функцыг 24 жилийн тоон мэдээлэлд үндэслэн тус тус судлан, тооцоолж, зах зээлийн тэнцвэрийг тодорхойлсон. Мөн үүний зэрэгцээ 1991 оноос хойш төрөөс газар тариалангийн салбар хийгээд төмсний үйлдвэрлэлд авч хэрэгжүүлсэн хууль, тогтоол, бодлого, арга хэмжээг судалсан.
Гуравдугаар бүлэг. ”Төмс үйлдвэрлэлийн ”РАМ” шинжилгээ”:
БШМ-ын аргачлалаар хийх судалгааны хамрах хүрээг тодорхойлж, Төв, Сэлэнгэ аймгийн 207 өрхөөс авсан үйлдвэрлэлийн судалгааг боловсруулж, нэг га талбайн орлого, зардал, ашгийг тооцоолж, үйлдвэрлэгчийн зах зээл, төрөөс баримталж буй бодлогын өнөөгийн байдал, цаашид бодлогын ямар дэмжлэг шаардлагатай байгааг тодорхойлсон. Мөн ААН-ийн хэмжээний зардлын үзүүлэлтийг жишиг технологийн картыг ашиглаж тооцсон. Дээрх тооцооллын мэдээлэл болон 2-р бүлгийн тооцооллын зарим үзүүлэлтэд үндэслэн санхүүгийн үнээр илэрхийлэгдсэн төсвийг зохиож, хувийн өгөөж зардлын харьцааг тооцсон. Бүтээгдэхүүн, арилжаалагдах орц, дотоод хүчин зүйлийн эдийн засгийн үнийг тооцох аргачлалыг ашиглан санхүүгийн үнийг бүхий л орц, гарцын түвшинд хөрвүүлэн, эдийн засгийн үнээр илэрхийлэгдсэн төсвийг зохион, улс, төвийн бүс, Төв, Сэлэнгэ, тус аймгуудын өрх, ААН-ийн түвшинд бодлогын шинжилгээний матрицыг тооцсон. 1991 оноос өдийг хүртэлх хугацааны төмсний үйлдвэрлэлд нөлөөлөхүйц бодлогын 4 шийдлийг авч, 3 дамми хувьсагч оруулан үйлдвэрлэлийн хэмжээнд бодлогын үзүүлэх нөлөөллийг тооцож, БШМ-ын өргөтгөсөн хэлбэрийг тооцсон. Матрицын үндсэн харьцаануудыг тодорхойлон төмс үйлдвэрлэлийн ашигт байдал, харьцангуй давуу тал, үйлдвэрлэгч, хэрэглэгчийн шууд бус татварын ачаалал, татаасын дэмжлэг, орц, гарцын номинал хоригийн итгэлцүүр зэргийг тус тус тооцсон. Мэдрэмжийн шинжилгээний тусламжтайгаар төрийн бодлого, зах зээл, байгаль цаг уурын нөхцөл байдал үйлдвэрлэлийн ашигт хэрхэн нөлөө үзүүлэхийг тооцож гаргасан.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 421
Сүүлийн сард 12
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :