Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Байгалийн түүхий эдээс механик идэвхижүүлэлтийн аргаар вольфрамын карбид гарган авах судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 3463
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : вольфрамын баяжмал, хатуу түлш, нунтаглалт, шатаалт, карбид

Аннотаци

Вольфрамит (FeWO4) болон хатуу түлш болох эрчим хүчний нүүрс, коксжих нүүрс, кокстой дээжийг механик идэвхижүүлэлтэнд оруулж, DTA-TG дулааны анализ, талст фазыг тодорхойлох рентген диффрактометын арга XRD болон SEM микроскопоор үр дүнг судлав. Гурван төрлийн дээжийг гариган тээрэмд тус бүр 4 цаг нунтаглаж, 1000-11000С температурт, аргон хийн орчинд шатаалтыг 1 цаг явуулсан. 11000С температур шатаасан кокс болон коксжих нүүрстэй дээжүүдэд вольфрамын карбид (WC) болон гурвалсан карбид Fe3W3C үүссэн бол эрчим хүчний нүүрстэй дээжид зөвхөн Fe3W3C үүссэн болно. Кокстой дээжид үүссэн вольфрамын карбидын хэмжээ коксжих нүүрстэй дээжтэй харьцуулахад их байсан. Эрчим хүчний нүүрс нь энэ аргаар вольфрамын карбид нийлэгжүүлэхэд тохиромжгүй гэдэг нь тодорхой болсон. Вольфрамитыг нүүрстөрөгчжүүлэх урвалаар WC гарган авахад хамгийн тохиромжтой нүүрстөрөгчийн эх үүсвэр нь кокс болох нь тогтоодлоо.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 214
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :