Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Нүүрсний ил уурхайн технологийн экологи эдийн засгийн үнэлгээ



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 3464
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Экологийн үүсэх хохирол, төлөгдөх хохирол, бодит хохирол, экологийн нөлөөллийн түвшин, экологийн зардал, экологийн нөлөөллийн түвшин

Аннотаци

Хүн төрөлхтөний өмнө тулгарч байгаа гол асуудал нь эрдсийн нөөцийн хязгаарлагдмал байдал бус, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаад оршино. Иймээс уул уурхайн салбарт эрдсийн нөөц, баялгийг зүй зохистой ашиглаж, үйлдвэрлэл, экологи, нийгэм-эдийн засгийн асуудлыг цогцоор нь уялдуулсан тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцтэй удирдлагын шинэ арга, загварыг бүрдүүлэн хөгжүүлэх асуудал зүй ёсоор урган гарч байна. Нүүрсийг ил аргаар ашигласнаар экологид үзүүлэх сөрөг нөлөөлөл, байгаль орчны хохирлыг бууруулах арга хэмжээний зардал, бодит хохирлыг иж бүрэн тооцож тусгасан ил уурхайн технологийн экологи-эдийн засгийн үнэлгээний арга зүй боловсруулах зорилго тавьж, судалгааны ажлын хүрээнд:
1. Сонгол улсын нүүрсний салбарын экологи-эдийн засгийн өнөөгийн байдалд шинжилгээ хийлээ.

2. Нүүрсний ордыг зохистой ашиглах онолын үндэс, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, экологийн хохирол үнэлэх арга зүйн судалгаа хийж, хохирол үнэлэх зарчим тодорхойлов.

3. Уул уурхайн компани байгаль хамгаалах чиглэлээр хийх ажил, экологт үзүүлэх хохирлын төрөл, зардлын үндсэн элемент, зардлын эх үүсвэрийг иж бүрэн хамарсан нүүрсний уурхайн экологийн зардлын нэгдсэн ангилал гаргав.

4. Судалгааны ажлын хүрээнд боловсруулсан нүүрсний уурхайн экологийн зардлын нэгдсэн ангилалд тулгуурлан нөхөн сэргээх обьектийн бүртгэл, хэмжилт, хийх ажлын хэмжээ, механикжуулалт, гүйцэтгэх технологи, нөхөн сэргээлтийн ажлын бүрэн мөчлөг зэргийг агуулсан төлөвлөлтийн аргачлал боловсрууллаа.

5. Нүүрсний ил уурхайн технологи, менежмент, үйл ажиллагаа, экологийн зардал, бодит хохирлыг иж бүрэн тусгасан экологи эдийн засгийн үнэлгээ хийх арга зүй, загвар боловсруулж, нүүрсний ил уурхайн жишээн дээр туршлаа.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 308
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :