Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Их Юань улсын мандсан төрийн хөх судар романы дүрийн судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3477
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Дүрийн тогтолцоо, арга билиг, тэгш хэм, нэр, хөрөг

Аннотаци

1.Монгол хэл дээр: Их зохиолч В.Инжаннаши номын (Бурханы) сургаал, бичгийн (Күнзийн) сургаалын эш үзлийг тэгш онон барьж, Монголчуудын арга билгийн сэтгэлгээний цөм болсон эцэг тэнгэр, этүгэн эхийн шүтэн барилдлагын дор хорвоо ертөнц, сансар нирвааны үүтгэл, хувьсал, хүмүүний явдал мөрийн учир зүй ээлжлэн нөхцөлдөж байдаг гэж үздэг олон ургальч үзэлтэй байжээ. “Хөх судар” романы зохиомж, дүр, дүрслэлийн бүхий л зүйлд түүний ертөнцийг үзэх үзэл, амьдралын ахуй хэв маяг, соёл, боловсролынх нь чиг хандлага, бие хүний ёс зүйн төлөвшил гэх мэт субъектив хүчин зүйлс гүн гүнзгий нөлөөлсөн учраас олон эхт сэтгэлгээний уламжлалыг энэхүү романаас харж болно.

2.Инжаннаши монголчуудын үндэсний ухамсар, улс үндсээ гэсэн чин сэтгэлийг хөглөн дэвжээхийн төлөө бүтээл туурвилаа монгол үндэстний бадран мандах их тэмүүлэлд зориулахаар санаа шулуудан, “Их Юань улсын мандсан төрийн Хөх судар” романыг зохиожээ.

3.В.Инжаннаши “Хөх судар” романыхаа дүрийн тогтолцоог бүрдүүлэхдээ өөрийн субъектив хандлага, ялангуяа уламжлалт арга билгийн сэтгэлгээг баримталж, тайлбар цохолбор хадаж, гол дүрүүд төдийгүй зарим туслах дүрүүдийн өсөлт хөгжилтийг тэгш хэмт шүтэн зохиомжилсон байна

4.Түүхэн сурвалж, монголчуудын уугуул шүтлэг бишрэл болох бөө мөргөлийн утга соёлоор дамжиж ирсэн домог зүйн дүрүүдийг зохиолын гол баатруудын үзэл бодол, үйл хөдлөл, явдал мөрийн учир шалтгаан, үүдэл нөхцөлийг улам тодруулах шалтаг болгож урласан сайшаал зөвшлийн шинж тэмдэг, түүнээс үүдсэн бодит биелэл, үр дүнгийн илэрхийлэл, увдис шид бүхий онцгой содон болзолт дүрүүд уг романд олонтаа дүрслэгдсэн байна.

5.Ер нь “Хөх судар” романд гарч буй уран сайхны дүрүүдийн онцлог нь зохиолч В.Инжаннашийн нийгмийг өөрчлөн шинэтгэх үзэл хандлага, уг зохиолыг туурвих болсон сэтгэлийн дуудлагаар үүдэж, түүхэн үндэст дүрүүдийн нэгдсэн тиг гортиг дотор байж, гол дүрүүдийн зан төрх тодрон илрэх нөхцөл байдал, зохиолын дотоод орчныг бүрдүүлж, чадсанд оршино.

6.В.Инжаннаши “Хөх судар” романд уран дүрийг бүтээх харьцуулал зүйн аргын чимэг үг, адилтгал, зүйрлэл, егөөдөл, ёгтлол, хэтрүүлэл, багасгал, тойруулал, төлөөллөөр уран дүрийг бүтээжээ. Зохиолч гол дүрийн баатруудаа урлахдаа дүрийн нэрийн учир утгыг тайлбарлан таниулаад гадаад төрхийг хөрөглөн дүрсэлдэг бөгөөд энэ нь тухайн баатрын зан төрхтэй шууд холбогдож, нэрийг халж солих, чимэг цол хайрласнаар дүрийн зан төрх өөрчлөгдөж байгаагаар бэлгэдэлзүйн зарчимд суурилан дүрсэлжээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 297
Сүүлийн сард 12
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :