Суралцагчдад турших чадвар төлөвшүүлэхэд чиглэсэн физикийн хичээлийн судлагдахууны агуулгыг системчлэн иж бүрэн хэрэглэгдэхүүн зохиож, эдгээрийг хэрэглэх аргазүй боловсруулсан. Боловсруулсан тулгуур дохионы технологи, аргазүйгээ суралцагчдад физикийн хичээлээр турших чадвар төлөвшүүлэхэд хэрэглэсэн.
1. Бүрэн дунд боловсролын ба дипломын түвшний физикийн хичээлийн судлагдахууны агуулгыг системчлэн суралцагчдын зайлшгүй эзэмших мэдлэг чадвараар нь физикийн судлагдахууны тогтолцоог бий болгов. Энэхүү тогтолцоондоо тохируулан тулгуур дохионы технологийг боловсруулсан юм.
2. Багш үзүүлэх туршлага, практикийн ба лабораторийн ажлыг сургалтандаа бүтээлчээр хэрэглэснээр суралцагчдад тавьсан зорилгодоо түргэн хүрэх, ажилдаа нямбай хандах, юмс үзэгдлийг ажиглах, ажиглаж буй юмс үзэгдлийнхээ гол шинж чанарыг ялгах чадвар төлөвшихөд хүчтэй хэрэглүүр болдог. Графикт, тооцоот, туршилтат, чанарын бодлогуудыг бодсоноор суралцагч мэдлэг зохиомжлон бүтээх, турших чадварын тодорхой элементийг эзэмших, төстэй бусад бодлогуудыг бодох тутам бүтээх ба турших чадвартай болдог нь бидний судалгаагаар нотлогдсон юм.
3. Бид тулгуур дохионы судлагдахууны тогтолцоог бусад биет болон хийсвэр хэрэглэгдэхүүнүүдтэй хослон хэрэглэж, суралцагчдаар өөрсдөөр нь зарим тохиолдолд хийлгэж сургалтын үзүүлбэрүүдээ баяжуулсаар ирсэн. Үүний явц, үр дүнг үндэслэн физикийн хичээлээр туршиж сайжруулсан лабораторийн ба практикийн ажил, үзүүлэх туршлага хийх, туршилтат бодлого бодохтой холбоотой арга зүйн олон хэрэглэгдэхүүнийг туршин бүтээж, хэрэглэх аргазүйг боловсруулсан юм..
4. Турших чадвар төлөвшүүлэх явцад суралцагчдын зарим нь гараараа юм хийх чадвар дутмагаас хичээлээ чанартай гүйцэтгэж чаддаггүй боловч уг лабораторийн ажлыг хэрхэн гүйцэтгэх талаар яриулахад логикийн ямар ч алдаагүй ярьж чаддаг болсон билээ. Ийм тохиолдолд багш шавийнхаа энэ онцлог чанарт түшиглэн сэтгэлгээний туршилт хэд хэдэн удаа хийлгэвэл гараар хийж турших чадвартай болдог нь ажиглагдсан.
5. Суралцагч график ёсоороо гүйцэтгэх ажлынхаа онолын хэсэгтэй танилцах, зааврын дагуу практикийн ажлыг гүйцэтгэх, хэмжилтийн алдааг тооцоолж, үр
дүнд шинжилгээ хийх, гүйцэтгэлийн тайлангаа бичиж хамгаалж сурсаныг тухайн суралцагч зохих хэмжээний турших чадвартай болсон гэж дүгнэхэд хүргэсэн