Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хэт ягаан туяаны үйлчлэлийг in vivo, in vitro орчинд туршсан дүн



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2572
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : цус, дархлаа, биомембран, эмгэг, дотрын өвчин, эс, цус багадалт

Аннотаци

Дотрын зарим өвчний үед малын цусны физиологи, биохими, дархлааны зарим үзүүлэлтүүд, дархлаа төрүүлэгч эсүүдийн үйл ажиллагаа болон тэдгээрийн мембраны гүйцэтгэх үүрэгт хэт ягаан туяа хэрхэн нөлөөлөхийг хэвийн ба эмгэгийн үед судлах зорилго тавьсан юм.
Дээр дурдсан зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьж ажиллав. Үүнд:
1.Мал, амьтны дархлаа чадавхит зарим эсүүдийн тоон үзүүлэлтэнд хэт ягаан туяаны үзүүлэх нөлөөг судлах;

2.Хэт ягаан туяа цусны дархлааны эсүүдийн биомембраны авуурууд болон аутоиммун урвалд хэрхэн нөлөөлж байгааг in vitro (амьд бие махбодоос салангид орчинд ) судлах;

3.Туяажуулсан цусны нөлөөгөөр тугалын цусны физиологи, биохимийн зарим үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөхийг хэвийн ба эмгэгийн үед судлах;

4.Уушгины эмгэгтэй тугалд туяажуулсан цусыг эмийн эмчилгээтэй
хавсран хэрэглэж эдийн засгийн үр ашгийг тогтоох;

5.Гиперхромний болон гипохромний цус багадалын үед туяажуулсан цусыг in vivo (амьд бие махбодын дотоод орчинд ) орчинд туршин эмчилгээний үр дүнг тогтоох;

6.Цусны улаан эсийн физик-химийн шинж чанарт хэт ягаан туяаны нөлөөг судлах;

Шинжлэх ухааны шинэлэг тал, практикийн ач холбогдол:
Эрүүл, өвчтэй мал, амьтны бие махбодод тухайлбал цусны физиологи, биохими, дархлааны зарим үзүүлэлтүүдэд хэт ягаан туяаны (туяажуулсан цусны) үзүүлэх нөлөөг судлан тогтоосонд энэ нэгэн сэдэвт бүтээлийн шинэлэг тал оршино.
ДҮГНЭЛТ:
1. Мал, амьтны цусыг 30 секундын хугацаатайгаар туяажуулахад Т- лимфоцитийн харьцангуй тоон үзүүлэлт, залгиур эсийн идэвх, индекс зэрэг үзүүлэлтүүдийг хяналтын бүлгийн ижил үзүүлэлтүүдтэй нь харьцуулан үзэхэд илүү байгаа нь туяажуулсан цус эсийн дархлааны үйл ажиллагааг идэвхжүүлэх нөлөө үзүүлдэг болохыг харуулж байна.

2. Мал, амьтны цусыг хэт ягаан туяагаар 60 секундын хугацаатайгаар үйлчлэхэд цусны нейтрофилийн гэмтлийн үзүүлэлт болон аутоантител үүсгэгч эсийн тоон үзүүлэлт
5.5 – аас 3 дахин өссөн нь цусыг туяажуулах хугацааг уртасгахад аутоиммун процессыг идэвхжүүлж улмаар аутоиммун өвчин үүсгэх нөхцөлийг бүрдүүлж болох юм.

3. Уушгины үрэвсэлтэй тугалыг эмийн эмчилгээ ба туяажуулсан цусаар хавсран эмчлэхэд дан эмийн бодисоор эмчилснээс эдгэрэлтийн хугацаа 2-3 хоногоор богиносож, эмчилгээний зардал 30 гаруй хувиар багасаж байна.

4. Эрүүл тугалын цусны улаан эсийн тоо дунджаар
6.14х1012/л, гемоглобины хэмжээ
106.3 г/л байсан бөгөөд цус багадалтай тугалын цусны ижил үзүүлэлтүүдтэй харьцуулан үзвэл улаан эсийн тоо дунджаар 1.61х1012/л буюу 26%-иар, гемоглобины хэмжээ
23.3 г/л буюу 21%-иар тус тус илүү байлаа.

5. Туяажуулсан цусыг витамин В-12-тай хослуулан эмчилгээ хийхэд гиперхромний цус багадалтай тугалын цусны физиологи, биохимийн зарим үзүүлэлт эмчилгээ хийж эхэлснээс хойш 14 хоногийн дараа хяналтын тугалын үзүүлэлтүүдэд дөхөж очсон нь туяажуулсан цус нь цус төлжүүлэх эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлэх нөлөө үзүүлдэг болохыг харуулж байна.

6. Цус багасах өвчтэй тугалын цусны улаан эсийн тунах хурд, гематокритийн үзүүлэлт, улаан эсийн эзэлхүүн, гемоглобины концентрацийн үзүүлэлтүүд нь хэт ягаан туяаны нөлөөгөөр буурч, хяналтын мөн үеийн үзүүлэлтүүдэд дүйж очиж байгаа нь цусны улаан эсийн хүчилтөрөгч тээх чадвар, гемоглобины хангамж дээшлэн эмчилгээний зохих нөлөө үзүүлснийг баталж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 204
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :