Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Улаанбаатар хотын газар ашиглалтын ангилал ба функциональ бүсчлэл



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2532
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : төлөвлөлт, төлөвлөгөө, суурин, сан, ангилал, горим

Аннотаци

Газар ашиглалтын ангилал, функциональ бүсчлэл нь манай орны хот төлөвлөлт, хот суурины газрын харилцааны хувьд шинэ тулгар асуудал юм. Улаанбаатар хотын анхны шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 1954 онд баталж өнөөг хүртэл 5 удаа шинэчилсэн боловч энэ талаарх асуудлыг орхигдуулсан байгаа нь газар ашиглалтын ангилал, функциональ бүсчлэл үндсэн утгаараа манай оронд хэрэгжиж байгаагүйг харуулж байна. Харин үүнийг орлох хот суурины дотоод бүсчлэл, газрын нэгдмэл сангийн ангилал зэргийг хэрэгжүүлж байсан боловч эдгээр нь газар ашиглалтын ангилал, бүсчлэл гэсэн үндсэн ухагдахуунтай зарим талаараа зөрчилдөх хандлагатай байсан юм. Тиймээс энэхүү судалгааны ажилаараа газар ашиглалтын үндсэн ангилал,бүтэц, ангилалын оронзайн зүй тогтол буюу бүсчлэлийг дэвшүүлэн тавьсан бөгөөд энэ үндэслэл дээрээ тулгуурлан хот суурины газар ашиглалтын горим, зохицуулалтыг бий болгох асуудлыг авч үзсэн болно. Хот суурины газар ашиглалтын ангилалыг бий болгох, түүнийг оронзайн хувьд чиг үүрэг зааж бүсчлэх үүний үндсэн дээр хот суурины газрын харилцааг зохицуулах арга замыг эрэлхийлсэнд судалгааны шинэлэг тал болон шинжлэх ухааны ач холбогдол оршино



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 189
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :