• Бие хүмүүс хоорондын харилцааны хэв шинжүүдийг харуулсан психограммууд
• Оюутны бүлгийн гишүүний нийгэм-сэтгэл зүйн статус
• Тэдгээрийн хоорондын корреляци хамаарал
Энэхүү судалгаанд Их дээд сургуулийн 272 оюутныг хамруулсан. Бие хүмүүсийн хоорондын харилцааны хэв шинжийг бүлэгт эзэлж байгаа нийгэм-сэтгэл зүйн статустай холбон судлах зорилго тавьсан. Судалгааны явцад бие хүмүүсийн хоорондын харилцааны хэв шинж ба нийгэм-сэтгэл зүйн статус хоёр нь хоорондоо корреляци хамааралтай (r=
0.79) байгааг тодорхойлсон ба судлуулагчдын харилцааны хэв шинжийг графикаар харуулсанд энэ судалгааны гол ач холбогдол оршиж байгаа юм.