Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны хангайн нурууны шинэсэн ойн экосистемд мод бэлтгэх технологийн үзүүлэх нөлөө



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2530
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : сөрөг нөлөө, хөрс, ус, гол, мөрөн, цэвдэг, талбай, ялзмаг

Аннотаци

Ойн экосистемийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх байгаль орчин, тогтвортой хөгжлийн шаардлага болон экологийн талаархи засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх үүднээс манай орны байгаль, уур амьсгалын нөхцөлд тохирсон оновчтой технологиор ойн нөөц баялгийг иж бүрэн зохистой ашиглах, нөхөн сэргээх шаардлагатай байна.
Мод бэлтгэх арга, технологи нь ойн экосистемийн онцлог, ойн нөхөн оэргэлт, ой ашиглалт, үр ашигтай байх зарним зэрэгтэй ихээхэн уялдаатай. Мод бэлтгэх талбай нь экологи, эдийн засгийн болон бусад олон нөхцөлөөрөө хоорондоо ялгаатай байдаг тул тухайн нөхцөлд тохирсон янз бүрийн огтлолтын аргууд шаардагдана.
Орчин үед ойг огтолж ашиглах, өсгөн үржүүлж нөөц баялгийг нь нэмэгдүүлэх гэсэн хоёр асуудлыг аль болох зохистойгоор шийдвэрлэх нь чухал байна.
Байгаль орчинд сөрөг нөлөөтэй мод бэлтгэлийн технологи нь ойн экосистемийг өөрчилсөөр байгаа гол хүчин. зүйлийн нэг мөн.
Ойгоос модыг эмх замбараагүй бэлтгэсний уршгаар ойн экосистем сүйдэж, хөрс элэгдэл эвдрэлд орж, олон жилийн цэвдэг гэсэх, гүний усны түвшин өөрчлөгдөх, гол мөрний ус татрах, хуурайшилт нэмэгдэх зэрэг ойн экологийн зохисгүй үр дагавар гарч байна.
Монгол орны ой ашиглалтын томоохон бүс нутагт тооцогдох Хантайн нурууны ойн экосистемд хийсэн судалгаанаас дараах үндсэн дүгнэлт гарч байна. Үүнд:
1. Мод бэлтгэх ажилд хэрэглэж байгаа модыг гинжит трактораар
ёзоороор цагаалах технологи нь өсвөр мод, ургамлан бүрхэвчийг
сүйтгэн, хөрсний үржил шимт давхраасыг гэмтээж ойн экологийн
өөрчлөлтөд ихээхэн хэмжээний сөрөг нөлөөлөл үзүүлж байна.

2. Нарийн зурвасаар хавтгайруулан огтолж, тууш модыг үзүүрээр
цагаалсан үед өсвөр модны 66-77%, залуу модны 49% , түүвэрлэн
огтолсон үед өсвөр модны 67% нь хадгалагдан үлдэж байна.

3. Тайгын алирс-ногоон хөвдөт шинэсэн ойн хавтгайруулан огтолсон
талбайд тайгын болон ойн сүүдэрсэг ургамал устаж, өсвөр хус,
улиангар зонхилсон алаг өвс-сорвоот бүлгэмдэл үүснэ. Цахилдаг-
алаг өвст тайгархаг шинэсэн ойн нарийн зурвасаар хавтгайруулан
огтолсон талбайд өвслөг ургамал, үетэн эрчимтэй ургаж, ой мод нь
өсвөр хус зонхилсон алаг өвс-улалж-сорвоот бүлгэмдлээр солигдож
байна.

4. Хантайн нурууны тайгын болон тайгархаг шинэсэн ойн мод
бэлтгэсэн талбайд хусан ой үүсэн бүрэлдэж байгаа боловч аажимдаа
шинэс, хуш модны тоо нэмэгдэж шилмүүст ой бүрэлдэн тогтох
хандлагатай байна.

5. Хавтгайруулан огтолж, гинжит трактораар мод цагаалсан талбайн
хөрсний ялзмагийн агууламж эх ойн үзүүлэлтээс 6 дахин бага,
хөрсний 5-10 см гүн дэх температур эх ойнхоос 1.7-1.8 дахин их
байна. Татлагат төхөөрөмжөөр мод цагаалсан талбайд хөрсний
ялзмагийн агууламж
2.5 дахин бага, хөрений 5-10 см гүн дэх
температур 1.5-1.6 дахин их байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 381
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :