Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Саалийн механикжсан фермийн машин, тоног төхөөрөмж сонгох үндэслэл



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2506
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : аргачлал, саам, гарц, арга, саальчин, бүтээгдэхүүн, зарцуулалт

Аннотаци

Судалгааны ажлын шинжлэх ухааны шинэлэг тал:
• Фермд ажиллагсдын бүтцийг анх удаа ажиллах хүчний нэгж (АХН)-ээр илэрхийлсэн бөгөөд энэ нь өрхийн болон гэрээт ажилчид, үндсэн, туслах ажилчдыг ялгаж тооцсон бөгөөд өмнөх аргачлалуудаас нарийвчлал сайтай, бодит байдалд илүү нийцсэн байдлаараа давуу талтайг тогтоов.
• Сааманд нөлөөлөх хүчин зүйлсийг цогцоор нь судалж, нөлөөлөл ихтэй хүчин зүйлийг тогтоосон.
• Фермийн зогсоолын хэмжээг манай оронд илүү нутагшсан алатау, хар тарлан үүлдрийн үнээний биеийн үндсэн хэмжээсэнд түшиглэн математик аргаар хамаарлын хуулийг тодорхойлж, эдгээр үүлдрийн үнээний зогсоолын загвар зураглал гаргасан
• Саамын гарц нэн их, эрчмийн зарцуулалт нэн бага байх шалгуураар уяагүй маллагааны технологи, тоног төхөөрөмжийг сонгов.
Практик ач холбогдол:
• Ерөнхий судалгааг Улаанбаатар хотод сүүгээ нийлүүлдэг 30 фермийн аж ахуйд хийснээр, сүү үйлдвэрлэлийн өнөөгийн байдалд техник технологийн, үр ашгийн, үйлдвэрлэлийн түвшний дүгнэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр өгөх боломжтой.
• Цаашид байгуулагдах фермийн аж ахуйд уяатай ба уяагүй маллагааны харьцуулалт хийх давуу ба дутагдалтай талыг гаргаж өгсөн.
• Саалийн механикжсан фермийн машин, тоног төхөөрөмжийн үндсэн үзүүлэлтийг, боловсруулсан номограммын дагуу үнээний тоо, саамын хэмжээнээс хамааруулан авч сонголт хийх боломжтой.
• Саалийн фермийн аж ахуйн үнээ сонголт, зогсоол талбайн тооцоо, хронометражийн судалгаа, биологийн мөчлөг зэрэг боловсруулсан аргачлалыг үйлдвэрлэлд шууд ашиглах боломжтой.
Дүгнэлт:
Сүүний фермерүүд өнөөгийн нөхцөлд жилд дунджаар нэг үнээнээс дөнгөж 2440 литр саам авч байгаа нь боломжит хэмжээнээс даруй 750 литрээр бага байна. Энэ нь тэдний хэрэглэж буй мал маллагааны арга, машин, тоног төхөөрөмжийн сонголт, менежмент нь оновчтой бус байгаатай холбоотой юм.
Фермүүдийн механикжуулалтын түвшин, ус тэжээлийн хангамж үнээний үүлдэр угсаа, нэг үнээнд зарцуулагдах хөдөлмөр зарцуулалт, байрны бичил уур амьсгал зэрэг үзүүлэлт сүүний гарцад хэрхэн нөлөөлөхийг математик аргаар загварчилахад тэжээлийн хангамж, механикжуулалтын төвшин саамын гарцад нөлөөлөл ихтэй байгаа нь тогтоогдов.
Үнээг гараар болон машинаар саах үйлдэлд саальчны энергийн зарцуулалтыг тодорхойлоход гар аргад 75 кДж, машинаар саах үед 40,6 кДж байсан бөгөөд, саах хугацаанд хийсэн хронометражийн судалгаанд математик шинжилгээ хийхэд үнээ саах үеийн үйлдлүүд нь хэвийн тархалтын хуулиар зохицуулагдаж байна. Үнээг машинаар сааснаар саальчны ачааллыг 45,8 % хүртэл хөнгөлөх нөхцөл бүрдэнэ.
Саалийн фермийн саах, услах, шивх ялгадас цэвэрлэх, тэжээл түгээх гэсэн үндсэн үйлдлүүдэд үнээний тоо болон саамын хэмжээнээс хамааруулан машин, тоног төхөөрөмж сонгох номограмм боловсруулсан нь фермийн технологийн төсөл боловсруулахад тоног төхөөрөмжийг хялбар сонгох боломжийг бүрдүүлнэ.
Механикжсан үйлдлийн хөдөлмөр зарцуулалт уяатай маллагааны механикжсан технологид 88,7 хүн-цаг/үнээ, уяагүй маллагааны механикжсан технологид 47,3 хүн-цаг/үнээ байгаагаас үзэхэд уяагүй маллагааны нөхцөлд хөдөлмөр зарцуулалтыг 53 % хүртэл хэмнэх боломжтой юм.
Саалийн үнээний уяатай ба уяагүй механикжсан технологийн техник-эдийн засгийн үзүүлэлтүүдийг тодорхойлон машин, техникийн тогтмол зардлаас бусад үзүүлэлтүүд уяагүй маллагааны хувьд үр ашигтай байгааг тогтоов.
Сүү үйлдвэрлэлийн хүчин чадалд тохирох машин, тоног төхөөрөмжийн сонголтыг оновчтой хийж, үйлдвэрлэлийг технологийн дагуу зөв удирдан явуулснаар бүтээгдэхүүний бөөний үнийг 80 төгрөгөөр багасгах, нэг литр сүүнд ногдох цэвэр ашгийг 15 төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой гэдгийг тогтоов.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 324
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :