Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хуурамч Сибирийн шимтэглэй /Geranium Pseudosibiricum J.Mayer/-ний хими, фармакологийн зарим судалгаа



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2508
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : флавоноид, танин, каротин, нян, ходоод, фармакологи, биологийн идэвхт бодис

Аннотаци

Судалгааны ажлын зорилго:
Geranium pseudosibiricum J. Mayer-ийн фитохими, фармакологийн зарим судалгааг хийж, бэлдмэлийн технологийн хувилбар боловсруулах
Судалгааны ажлын зорилт:
1. Geranium pseudosibiricum J. Mayer.-ийн химийн найрлага, биологийн идэвхит бодисын хэмжээг өөр хоёр төрлийн цайны ургамлын биологийн идэвхит бодисын хэмжээтэй харьцуулан тогтоох,

2. Geranium pseudosibiricum J. Mayer.-ийн флавоноидын фракцуудын зарим эмгэг төрүүлэгч нянгийн эсрэг үзүүлэх нөлөөг судлах,

3. Geranium pseudosibiricum J. Mayer.-ийн бэлдмэлийн сорилын фармакологийн судалгаа хийх,

4. Эмнэлзүйн /чацга алдах/ шинж тэмдэг бүхий төл малд бэлдмэлийн үзүүлэх эмчилгээний идэвхийг тогтоох,

5. Geranium pseudosibiricum J. Mayer.-ийн бэлдмэлийн үрэвсэл эсэргүүцэх үйлдлийн механизмыг судлан тогтоох,

6. Түүхий эдийн болон бэлдмэлийн технологи, техникийн баримт бичгийг боловсруулах.
Судалгааны ажлын шинэлэг тал:
1. Geranium pseudosibiricum J.Mayer-ийн биологийн идэвхит бодисууд (танин, каротин,нийлбэр флавоноид, амин дэм С)-ын тоон тодорхойлолтыг анх удаа судлан тогтоолоо.

2. Geranium pseudosibiricum J.Mayer-т агуулагдах флавоноидын чанарын тодорхойлолтыг хийлээ.

3. Geranium pseudosibiricum J.Mayer-аас фракцлан ялгасан флавоноидын зарим нянгийн эсрэг үйлдлийг судлан тогтоолоо.

4. Geranium pseudosibiricum J.Mayer-ын бэлдмэлийн зарим өвөрмөц үйлчилгээг орчин үеийн арга зүйн түвшинд тогтоолоо.
Судалгааны ажлын шинжлэх ухаан, практикийн ач холбогдол
Судалгааны үр дүнд :
1. Geranium pseudosibiricum J. Mayer- ийн бэлдмэл нь ходоодны салст бүрхүүлийн үрэвслийн эсрэг үйлдэлтэй болох нь тогтоогдлоо. Энэхүү үйлдэл нь ургамалд агуулагдах биологийн идэвхит бодис танины аргаах, үрэвсэл эсэргүүцэх үйлдэл болон флавоноидын нянгийн эсрэг үйлдэлтэй холбоотой байж болох нь бидний хийсэн туршилтын үр дүнгээр баталгаажсан болно.

2. Мөн Шимтэглэйг цайны зарим ургамлуудтай тодорхой харьцаагаар бэлтгэн эмчилгээний зориулалттай цай гарган авах боломжийг судлан тогтоолоо.

3. Geranium pseudosibiricum J.Mayer-ын “MNS 5896 : 2008 Эмийн түүхий эд. Хуурамч сибирийн шимтэглээ” Үндэсний стандарт боловсруулж баталгаажуулсанд энэхүү судалгааны ажлын шинжлэх ухаан, практикийн ач холбогдол оршино гэж үзэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 309
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :