Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Мистик төсөөг зарим үйл-зангаар шинжих нь (бүжгийн жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3598
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : Ардын бүжиг, - бий биелэг, эх үүсэл, тайлга тахилга, ёслол үйл, дом шившлэг, дохио зангаa, аморф шинж, бибинар, домгийн өгүүлэмж, мистик төсөө.

Аннотаци

Монголчууд бид оюуны асар их өв соёлтой ард түмэн билээ. Үүнийг нотлох нэгэн дурсгал бол Их эзэн Чингис хааны билиг сургаал юм. Чингис хаан хөвгүүд, дүү нар, охид гүнж, шадар түшмэд нөхдөдөө айлдсан сургаалыг олон зууны туршид судар шастирт тэмдэглэж, ардын аман билгээр уламжилж ард түмний оюун ухаанд шингээж ирсэн билээ. “Чингис хааны билиг сургаал”-ыг тусгайлан тэмдэглэсэн ном судрыг “алтан ураг”-ийнхан ёс төртэйгээр нандигнан хадгалж, хүндэтгэлтэйгээр үе дамжин уншиж, амьдрал ахуйн явдал мөрдөө баримтлах гол чиг баримжаа болгодог байсан бололтой. Түүгээр барахгүй “Билиг сургаал” нь Чингис хааны алдар суутай холбогдон уран зохиолын болон сургаалын зохиолын өвөрмөц нэгэн төрөл зүйл “Уран зохиолын доторх уран зохиол”, язгууртны уран зохиолын нэгэн зүйл юм. “Билиг сургаал”-ыг хичээнгүйлэн сонсож, учир утгыг нь ухааран ойлгож, чандлан баримталдаг хүн л улс үндэстний удирдагч болж, өтгөс өвгөдийн соён сургасан гүн утгат үгсийг бишрэн дагаж, эрдэмт хүмүүнийг эрхэмлэн дээдлэж, төрийг оюуны хүч, уран арга ухаанаар засан тохинуулахын чухлыг эрхэмлэдэг байсан төдийгүй их хаан ор залгамжлахад гол шалгуур болгон төр ёсны үйл хэрэгт маш чухал үүрэгтэй байсныг гэрчилнэ. Үнэхээр Чингис хааны билиг сургаалыг төр ёсны бодлого болгон хэрэглэж байсан Өгэдэй, Хубилай хааны үед Монголын төр хамгийн хүчирхэг байсан билээ. Чингис хааны билиг сургаал нь төрийг жолоодох арга ухааныг хадгалсан төр ёсны сургаал, гэрээслэл төдийгүй “төрийн алтан хайрцаг”-ны бодлого байжээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 227
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :